Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!
Манай улс 32 жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцтэй болсон. Угтаа Үндсэн хуулийн шүүх л дээ. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүхийн үүргийг гүйцэтгэдэг.












