У.Хүрэлсүх:Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай
Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай.


















