Э.Батбаяр: 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч Монгол Улсад байхгүй
Шүүгчийн цалин тийм ч өндөр биш, олон нийтийн ярьдаг шиг 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч Монгол Улсад байхгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлж, холбогдох тоон мэдээллийг танилцуулав. Шүүгч 1 төрлийн нэмэгдэл авдаг бол бусад хуулийн байгууллагын албан хаагчид 3 төрлийн нэмэгдэл авдаг байна. Тоон мэдээлэлд анхан шатны шүүхэд 1-4 жил ажилласан шүүгч сард дунджаар 2.1 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг бол 25-аас дээш жил ажилласан шүүгч ажилласан жилийн нэмэгдлээ тооцуулснаар дунджаар 3.4 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг















