ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Олон улсын ахмадын 30 дахь тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна.
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч оролцож үг хэлж байна. Тэрбээр "Шинэ УИХ-ын анхны намрын чуулган эдийн засгийн хүндрэлийг давахад чиглэнэ гэдгийг сануулахаар миний бие энэхүү чуулганд оролцож байна" гэв.
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна. Энэ нь шинэ парламентын анхны намрын чуулган юм. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлж байна.
ХҮН сонгуульд оролцохоо больсноор Х.Баттулгын рейтинг улам унана гэж тэд тооцсон уу?
НИТХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ. Арга хэмжээг нээж Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар үг хэлсэн юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн, багаар нь дэмжиж хүчээ нэгтгэсэнд талархлаа илэрхийлээд “...хөгжлийн бодлогыг талцаж хуваагдсан бус тогтвортой, нэгэн зүгт харж чадсан төр засаг манлайлж чаддаг гэдгийг иргэд маань өнгөрсөн хугацаанд ойлгожээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлах талаар ГХЯ-ны Америк, Ойрх и Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх мэдээллээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх батлуулах хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийяртотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа илэрхийлэв.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжилж, 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдах юм. Энэ удаагийн аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 310 нь бие даан өрсөлдөх юм байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч хүчин МАН дангаар өрсөлдөж байгаа бол АН, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцож байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгуулллаа.
Шинэ парламентын анхны намрын чуулган 10 дугаар сарын нэгэн буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийнэ. УИХ-аас энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын товыг гаргажээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бонд гаргах талаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32 сая тонн хүдэр боловсруулж 580 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна. Үйлдвэр 6500 орчим ажилтантай, гэр бүлийн нийт 20 гаруй мянган иргэн хамаарч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.