С.Эрдэнэгүй АН-д л ирэх сонгуульд боломж байна
“Сант Марал”-ын судалгаанаас АН-ын тухайд гялайх нэг дүнг харж болно. Намууд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ямар чадвартайг асуухад судалгаанд оролцогсод АН-ыг илүү гэж нэрлэжээ. Гэхдээ “…АН зөв чигээр замнаж байна уу, буруу тийшээ зүтгэж байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцсон хүмүүсийн 16.8 хувь нь “…Зөв”, 49.9 хувь нь “…Буруу”, 2.0 хувь нь хариулаагүй, 31.3 хувь нь “…Мэдэхгүй” гэж хариулсан байна.















