Н.Мишигдорж: Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна
Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газарт суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж, хоёр хүн гэмтсэн байна.
Өвлийн эхэн сар эхэлж, хүйчний эрч чангарсан эдгээр өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлжээ. Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс бог, бод малыг боломжийн үнэ ханшаар худалдан авахыг зорьдог. Ингэж л өвлийн идэшний худалдаа, наймаа өдийд ид өрнөж байна. Иймд бид махны худалдааны гол цэг болох “Эмээлт” захаас өвлийн идэшний үнэ ханшийн талаар сурвалжилж байна.
Өнөөдөр Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөг нээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. Тэр бээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэв.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо.
Өнөөдрийн барилдаанд улсын аварга О.Хангай, гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 200 бөх бүртгүүлжээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр тохиож байна. Уг өдөрт зориулан өнөө өглөө 07:50 цагт Төрийн далбаа мандуулах, 08:30 цагт Төрийн туг цэнгүүлэх ёслол Сүхбаатарын талбайд боллоо.
Өнөөдөр ажиллах томоохон худалдааны төвүүдийг танилцуулж байна.
Өнөөдөр "Монгол бахархлын өдөр" Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өнөөдөр тохиож байна.
Цагдаагийн байгууллагад Прокурорын байгууллага, арилжааны банк, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч нараар бүрдсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нээгдэж, 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллаж эхэллээ.
Маргааш буюу энэ сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээр амарна. Энэ өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав”, “Да Хүрээ” техникийн зах, 100 айлын барилгын материалын зах, “Өгөөмөр” болон “Сутайн Буянт” техникийн зах амрах юм.
Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж буй НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор боллоо.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилт хийгдлээ. Нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотой энэхүү төсөл хэрэгжиж байгаа аж.