Зурхай:Хөхөгчин хонь өдөр, үс засуулахад сайн өдөр
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм. Энэ өдөр та гэмгүй сайхан наргин цэнгэж инээн хөгжиж өнгөрөөвөөс инээдмийн баярыг утгаар нь тэмдэглэж байна. Харин өдөржингөө бусдад хууртаж өнгөрүүлбэл “Маанагуудын баяр”-ын өдрийг санаачлан тэмдэглэгч болж ч мэднэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.
Тодруулбал, Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлагыг 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан.
Түүнчлэн багш нарын цалин мэргэжлийн зэргээр нь 10-20 хувь, ур чадвараар нь 5-25 хувь, ажилласан жил тутамд нь 1 хувь, орон нутгийн нэмэгдэл 8-10 хувь нэмэгдүүлж олгодог болсон. Орон нутгийн багш нар хангалттай цалин хөлс, урамшуулал авч байна. Хөдөө орон нутагт хамгийн өндөр цалинтай хүн бол багш байгаа. Цалингийн хэрээр нь тэд нараас чадвар нэхэх ёстой бусуу. Сургалт муу, элсэлтийн шалгалтад бэлтгэсэн хүүхдүүд нь мэдлэггүй муу байвал үүний хариуцлгагыг хэн хаана хүлээх ёстой вэ?
Харин зургаадугаар сарын 1-нд бага бүлгийн, 08-нд дунд бүлгийн, 15-нд ахлах бүлгийн дөрөвдүгээр улирлын амралт эхлэх хуваарьтай байна.
Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс “Мөнгөн усны Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон юм. Түүнчлэн алтны хүдэр боловсруулахад мөнгөн усыг бүр мөсөн хориглоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, алтыг угааж гаргаж авахад мөнгөн ус хэрэглэх нь хоцрогдсон технологи гэж дэлхий нийтээрээ үздэг болжээ.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн гэжээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна
Тэгвэл энэ мэдээлэлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү. Улстөрч.мн хэвлэл, мэдээллийн байгууллага цуурхал тараагч. Сенсаац хөөгч байх ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Орон даяар өнөөдөр 16.00 цагт гамшгийн дуут дохиог дуугаргалаа. Дуут дохио дуугарангуут иргэд ажлын байрнаасаа гарч, болзошгүй аюул осол болсон тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх сургуулилалтыг хийлээ.
Одоо мөрдөгдөж байгаа тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи зохицуулагдахгүй байгаа. Иймд хууль батлагдсанаар 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдаалах, дээр нь татварыг адил хэмжээнд авах, мөн олон нийтийн газар буюу одоогийн хуульд тусгасантай адил зургаан төрлийн газар татахгүй байхаар зохицуулагдана.
Нөхцөл байдал гэвэл цалинг 30 орчим хувиар үүний дотор дундаж цалинд орж буй шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал зэргийг хасахаар болсон байна. Ямар ч нэмэгдэх зүйл байхгүй. Гэхдээ ажилчдын хувьд дунджаар 50 хувь хасаж байгааг эсэргүүцэж байгаа. Бид нар орон нутгаас ирсэн ажилчдын төлөөлөл байна. Цалинг бууруулж хасаж байгааг эсэргүүцлээ
Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.
Осолд өртсөн 14 иргэн Яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д ирж анхан шатны тусламж үйлчилгээ авчээ. Харин бие нь хөнгөн гэмтсэн хүмүүс эмчилгээ зөвлөгөө аваад явсан бол хоёр хүний биеийн байдал хүнд тухайн эмнэлгийн Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүнийх нь биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Буриад улсаас хандивласан нийт 8500 тонн хүчит тэжээлийн тусламжийн эхний ээлж болох 240 тонн хүчит тэжээлийг Арханхангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хувиарлан хүргэжээ. Цасан бүрхүүл тогтож, зам харгуй хаагдсан зэрэг хүндрэлийг үл харгалзан хүчит тэжээлийг татан авчээ. Улмаар зудын гамшигт нүүрлэж цасанд боогдсон малчдад онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тусгай техникийн тусламжтайгаар малчны хотонд нь хүчит тэжээл хүргэх ажил ид өрнөж байгаа юм.
Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас олон хүнийг ГССҮТ-д хүргэгдсэн. Цас орсон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жолооч нар хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууъя
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орсныг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, нийт нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байна.