Б.Ургамал: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэдэхгүй байна
Хүүхдэдээ гар хүрэх нь хүмүүжлийн арга барил биш юм. Харин ч хүчирхийлэл, залхаан цээрлүүлэлт болдог. Зарим эцэг эхчүүд “Би багадаа ээж ааваараа зодуулаад муудаагүй” гэж хүүхдэдээ гар хүрдэг. Энэ нь тухайн эцэг эхийн буруу хүмүүжлээр хүмүүжсэний илрэл юм. Эцэг эхчүүдийн энэ буруу арга барил нь аливаа асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэж шийдвэрлэх хэрэгтэй гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүлдэг. Үүнээс болж хүүхдүүд асуудал тулгарвал хүчээр шийдэхийг илүүд үздэг.