Угаартаж нас барсан 10 иргэний ар гэрийнхэнд нь тусламж үзүүлжээ
Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Харамсалтайгаар угаартаж нас барсан 10 хүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд тодорхой хэмжээний тусламж үзүүллээ. Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой. Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.















