Сурвалжилга: Улаанбаатар, Алтан тариан гурил тасарч, хомстож эхэлжээ
Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ дахин нэмэгджээ. Цаг агаартай холбоотойгоор ургацын үнэ тэр бүрчлэн арвин аваагүй талаар ХХААХҮЯ мэдээлж байгаа. Үүнийг дагаад энэ жил гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал буудайн гурилын үйлдвэрлэлд үндсэн түүхий эд болох улаан буудайн тариалалт энэ жил бага байсан учраас дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрчээ. Ингэснээр гурилын үнэ кг тутамдаа 200-400 төгрөгөөр огцом нэмэгджээ. Цагаан сар дөхөж байгаа эдгээр өдрүүдэд гурилын үнэ ийн нэмэгдэж байгаа нь иргэдийн хувьд уур бухимдалтай байсан юм.



















