Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтан тодорно
Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41 134 703 баримт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41 134 703 баримт бүртгэгджээ.
Мэдээллийн Shuud.mn сайт улирч буй 2023 оны соёл, урлаг болон спортын салбарын онцлох 23 үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Гадны болон дотоодын хэрэглэгчдийн дунд хэдийнэ танигдсан шилдэг ресторан бол энэтхэг үндэстний “Хазара” ресторан юм. Шилдэг рестораны өргөмжлөлийг удаа дараалан хүртэж байсан тус хамт олон Монголын анхны Энэтхэг үндэстний ресторан гэдгээрээ онцлогтой. Тэгвэл уг ресторан нь дэлхийн шилдэг рестораны 10 хувьд нь багтсан байна.
Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт лсын хэмжээнд гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн үед байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байна. Одоогоор томуу, томуу төст өвчний улмаас 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн.
Монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүлтэй, 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Өвлийн улиралд харж болох гайхамшгуудын нэг нь мөсөн хотхон билээ. Тэр ч утгаараа ихэнх хүүхэд өвлийн улиралд дуртай байдаг. Бяцхан хүүхэд төдийгүй залуус хөгшдийн нүдийг баясгасан мөсөн өргөө БЗД-т нээгджээ. Тэнд санта өвгөн цаа бугатайгаа, олон төрлийн үлгэрийн амьтад бүгд чуулжээ. Хэдийгээр гадаа жавартай, хүйтэн байгаа ч эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдүүдээ баярлуулж, мөсөн хотхоноор аялуулж байна. Хүүхэд насаа гэж үлгэр домог, өвлийн өвгөн, цасан охинд итгэдэг, инээд, хайр хоёроор бялхсан хамгийн нандин үе байх ёстой билээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Эрхэт-Өртөө” гэдэг газарт гурван айлын байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ.
2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Нийслэлийн АН-аас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийлээ. Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт хэлэхдээ, "Хотын дарга Х.Нямбаатар удаа дараа нийслэлийн иргэдийн эрхэд халдсан гэж үзэж огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Харин ойрын хугацаанд огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэв.
Энэ хотын иргэд эцэстээ түгжрэх ч эрхгүй боллоо. Манай дарга Х.Нямбаатар давс мэт шорвог шийдвэрээ хэрэгжүүлж, хөхөө өвлийн хүйтнээр дугаарын хязгаарлалт хийж, иргэдийн хөл зулгуулах унааг зогсоолоо. Ядаж бид дулаан түгжирдэг байсан юмсан.
Сүүлийн сар гаруйн хугацаанд шатахуун түлш хомсдолд орж байна. Өвөлжилт хүндэрч буй эдгээр өдрүүдэд нийслэлчүүд төдийгүй малчдад маш том цохилт болж байгаа талаар өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Холбогдох албан тушаалтнууд шатахуун хэвийн өгч эхэлж байгаа гэх мэдээллийг өгсөн хэдий ч АИ-92 болон дизель түлш хомсдсон хэвээр байна. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц зөвхөн АИ-95 олгож байв. Гадаа нь 30 орчим машин дугаарлаж байлаа. Харин захын дүүргүүдээр шатахуун огт олгохгүй байгаа аж.
Сургууль, цэцэрлэгийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/534 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаалыг танилцуулж байна.
“Lexus HS250h” автомашины жолооч Б нь “0.88” хувийн согтолттой автомашин жолоодож яваад зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байна. Жолооч ноцтой бэртэж гэмтээгүй аж.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.
Өнгөрсөн шөнө буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 хэм хүрчээ. Нийт нутгаар 21 хэм давж хүйтэн хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, саатуулжээ.
Хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан Хотын хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид гаргаж байгаа талаар хуульчид мэдээлэл өглөө.