Гэр хорооллын дараах байршлуудад дахин төлөвлөлт хийнэ
Чингэлтэй 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14,15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28,40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлыг тогтоохоор төсөл хэлэлцүүлснийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ.



















