Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 11-12-ны шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар, маргааш буюу 12-нд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Увс аймгийн өмнөд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с, түр зуур 24 м/с-ийг давж ширүүснэ.



















