Сурах бичиг хүрэлцэхгүй, сурагчид номоо сугалаагаар авч байна
Хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа сугалаа явуулдаг байсныг болиулсан ч сугалаагаар азаа үздэг байдал боловсролын салбараас салахгүй нь ээ. ЕБС-ийн сурагчид сурах бичгийн хүрэлцээ муугаас болоод номоо сугалаагаар авдаг болоод удаж байна. Нэг ангийн 2-3 хүүхэд тутмын нэг нь л сугалаанд хожих бөгөөд үлдсэн хоёр хүүхэд нь сурах бичгийн эрэлд гараад байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 746 мянган сурагч суралцаж байна. Үүний 50-60 хувь нь сурах бичгээ түрээсэлж үлдсэн хүүхдүүд нь зайлшгүй худалдаж авах шаардлагатай тулгарч байгаа юм.



















