"Уран зохиолын хичээл байхгүй болж, хүүхэд залуус эх хэлээ ойлгохгүйд хүрч байна"
Монгол хэлний яруу тансаг, их зохиолчдын түүх намтрыг Уран зохиолын хичээлээс л авдаг байлаа. Гэвч энэ хичээлийг ЕБС-ийн сурагчид үзэхгүй болж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэхүү асуудалд эцэг эх болон багш нар сүүлийн жилүүдэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Энэ талаар 10 жил уран зохиолын багшаар ажилласан С.Пүрэвмаатай ярилцсан юм.


















