Монгол Улс, Хакасийн хамтын ажиллагаа
Монгол Улс, Хакасийн хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, музейн хэрэг, аялал жуулчлал гэх мэт салбаруудад идэвхтэй хөгжиж ирсэн. Красноярскаас Абакан, Кызыл хотуудаар дамжиж БНХАУ-ын Урумч хот хүртэлх улс дамжсан автозамын төсөл хэрэгжүүлэх нь худалдаа болон аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм.


















