Монголын аврагчдыг Турк улсын Элчин сайд үдэж өгчээ
Газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох Монголын баг тусгай үүргийн онгоцоор өнөөдөр өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо. Онцгой байдлын аврагч, цэргийн эмч, сувилагч нараас бүрдсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй Монголын аврагчдыг Турк улсын Элчин сайд Зафер Атеш нисэх онгоцны буудлаас үдэн гаргажээ.

















