Зургаан аймаг зүрх судасны өвчлөлийг оношлох аппараттай боллоо
Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг аж. Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.
















