Халдварын тохиолдлын тоо Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт нэмэгджээ
Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт батлагдаж байгаа тохиолдлуудын 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Үлдсэн 40 хувь нь орон нутагт байна. Гэхдээ өмнөх долоо хоногтой харьцуулбал, орон нутагт батлагдах тохиолдлын тоо нэмэгдсэн. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа.


















