Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо
Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
Монгол Улс хоёр хөрштэйгээ газар нутгийн маргаан, зөрчил байдаггүй. Монгол Улс тусгаар улс юм бол байр сууриа зарлах ёстой. Бид бодлого, байр суурьгүй байна гэдэг нь толгойгүй хүн шиг байна. Монгол Улс гадагшаа дэлхийтэй харилцана. Энэ үед Монгол Улсын байр суурийг асууна. Тиймээс хоёр тийшээ харж бүлтэлзээд, санаа зовсон хүүхэд шиг байхаа боль. Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлэх ёстой.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 323 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 169 Улаанбаатарт, 154 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2100 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2104 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 533 хүний биеийн байдал хөнгөн бол 28 хүн нэн хүнд байна.
Бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан МУИС-ийн Хуульзүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяагийн үйлдлийг МУИС-ийн Ёсзүйн хороо хэлэлцэж буй аж.
Увс аймгийн Сагил сумын Боршоо 2 дугаар баг “Боохойн тохой” гэдэг газар айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгааллаа.
Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУД -д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд өчигдөр орон нутгийн цагаар 14:20 цагт 8 иргэн, өнөөдөр 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авлаа.
Ер нь энэ сенсацилаад байх юм биш. Аав, ээж нар жаахан байхдаа аймар, аймар зодоон хийдэг байсан. Гол нь тэр үед интернет байгаагүй. Гэхдээ кофе асгасан нь буруу л даа. Хөрчихсөн кофе байсан" гэж тайлбар хийв.
Төрийн ордонд “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган болно.
Өнөөдөр Улаанбаатар хотод түр 4, суурин 154 цэгт 158 багийн 753 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
2019 оны оргил үед Монгол Улсын агаарын замаар 500 орчим агаарын хөлөг өнгөрдөг байсан. Коронавирус халдварын үед 150 орчим агаарын хөлөг өнгөрсөн. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо өсөж, 200 орчим болсон ч сүүлийн гурав хоногт 110-120 хооронд нислэг өнгөрч байна. Сүүлийн долоо хоногоос 50 орчим хувиар буурлаа.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 26, II тунд 32, III тунд 277, IV тунд 252, нийт 537 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.2 хувь байна.
Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгох болно.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хямрал болон түүхий эд, бараа материалын хомсдолтой холбогдуулан үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд нөхцөл байдалтай тулгарч байгаа. Нийслэлээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч, тэдгээрийн ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Эрхэм харилцагч та Hippocards хэл сурах аппликэйшнийг хэрэглэдэг үү? Тийм бол Голомт банк Hippocards аппликэйшнтэй хамтран төлбөрийн шинэ шийдэл болох автомат сунгалт /Subscription/ үйлчилгээг нэвтрүүллээ. Та аппликэйшнд Голомт банкны төлбөрийн системийг ашиглан бүх банкны картаа холбоод сар бүр автоматаар эрхээ сунгах боломжтой.
Дэлхийн хэмжээний дайн болж болзошгүй нөхцөл байдал тулгараад байна. Тэр дундаа манай улс ОХУ -тай шууд хиллэдэг. Гэтэл санаатайгаар залуусыг өдөөн турхирсан үйлдлүүдийг зарим хүн гаргалаа. Төв талбай дээр "No War" гэсэн уриа, Украины далбаа барьсан хүмүүс жагслаа. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж харж байгаа. Бид Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзсэн учраас хүч хэрэглэн далбааг нь булаасан. Яг энэ үйл явдалтай давхцаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд маш ноцтой үгнүүд байна. Маш болчимгүй мэдэгдэл хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 255 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 127 Улаанбаатарт, 128 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2099 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2235 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 574 хүний биеийн байдал хөнгөн бол 31 хүн нэн хүнд байна.
Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 24 алба хаагч хамрагдаж, 9-11 метрийн усны гүнд 70 удаагийн шумбалтыг хийсэн юм.