Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Өнөөдөр уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
Өнөөдөр уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилчид бүхий л нөөцөө дайчлан ажиллаж байна. Сүүлийн хоёр сар бусад эмнэлгүүдийг нэмэлтээр ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилчид туйлдаж байна. Улсын хэмжээнд 25600 орчим ор бий. Өдрөөс өдөрт коронавирус нэмэгдвэл бүх хүний нөөцийг коронавируст зориулах боломжгүй.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” арга хэмжээг эхлүүллээ.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна.
Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 554 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 12 780 боллоо.
Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 73 цэгт 156 багийн 1279 эмч, ажилтан ажиллаж, 38813 иргэнийг вакцинжуулалтад хамруулж, нийт 452615 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг.
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна.
-Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг товчлон хүргэе.-
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 83 цэгт 1513 эмч, ажилтан ажиллана.
Иргэд хөл хорио хэзээнээс тогтоох, иргэдийн эдийн засгийг дэмжсэн ямар шийдэл гаргах бол гэсэн хүлээлттэй байгаа. Хурдан шийдэл олж, шийдвэр гаргахгүй бол эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтэж байна, сайд нараа...
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй цаг агаар тогтуун, дулаан байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 27.
Өдрийн 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан гурван байршил байна.
Өнөөдөр 11 цагийн орчимд цахилгааны үелзлээс болж, оч үсрэн нийслэлийн иргэдийн өмч болох "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ галын аюулд өртөх шахжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид эхний нэгдүгээр улиралд ахуйн гал түймрийн 480 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага12,6 хувиар буурсан дүнтэй байна.
Сүүлийн үед Олон Улсад TikTok сүлжээ ашиглан бусдыг амиа хорлохыг уриалсан, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж энэ үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл гарч байгаа аж.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний түймэр гарч, нийт 19.1 га талбай гал түймэрт өртсөн байна. Эдгээр дуудлагад Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.