ШУУД: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12039 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12039 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1171 тээврийн хэрэгслээр 2603 зорчигч хот руу нэвтэрч, 1264 тээврийн хэрэгслээр 4085 зорчигч хотоос гарсан байна.
Төв аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор “Иргэдэд үйлчлэх цахим мэдээлэл” буланг байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан тохижуулж, ашиглалтад орууллаа.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Саруул тэнгэр 2" хотхны 103-р байрны 2 дугаар орцонд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гарлаа. Уг захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.
Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 13. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.
Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж буй иргэдээс "Ковид-19" халдварт өвчний шинжилгээг авч байна.
Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй, бүх шатлалын эмнэлгийн эмч нар бичдэг болсноор та шаардлагатай үедээ, цаг алдалгүй, өөрт ойр байрлах эмийн сангаас хөнгөлөлттэй эм худалдан авах боломжтой болсон.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 6946 хүн нэвтэрчээ.
Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг тогтоож ажилласан байна.
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 7065 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
ШӨХТГ-аас НӨАТ сугалааны ээлжит /2020.01.24/ тохиролын явцад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэн Монгол Улсын Шадар сайдад НӨАТ сугалааг зогсоох саналыг хүргүүлэхээр төлөвлөсөн талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд энэ сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Тодруулбал Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болж газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын иргэдэд ч мэдрэгдсэн.
Аймаг, сумдын удирдлагууд Улаанбаатар хотод саатсан иргэдээ нэгдсэн зохион байгуулалтаар татан авч байгаа. Тухайн иргэд гэртээ 7-14 хоног өөрийгөө тусгаарлах бөгөөд гэр бүлийг гишүүд мөн хамт тусгаарлагдах журамтай. Гэтэл Улаанбаатар хотоос Дорнод аймагт очоод гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг тус аймгийн Онцгой комиссоос тусгаарлах байранд албадан тусгаарласан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 буюу нийт 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа.