Товчоодоор 7183 иргэн нэвтэрчээ
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7183 хүн нэвтэрчээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7183 хүн нэвтэрчээ.
УОК, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах дөрвөн удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар батлаад байна.
Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.
Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн эмнэлгээс гараад хөдөө явах шинжилгээ хийлгэхэд коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн Наркологийн төвд хэвтэхээсээ өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байсан. Үүнтэй холбоотой тандалт судалгаа хийсэн
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12703 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа.
УОК-ын шийдврэрийн дагуу Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж байсан. Тэгвэл Улаанбаатараас Ховд аймаг руу нийтийн тээврээр зорчсон хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна хэмээжээ.
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна.
Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар зорчиж ирсэн 206 иргэнээс шинжилгээ авахад хоёр хүнээс covid-19 илэрчээ.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны оршин суугчдаас шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна.
Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар "Дэм дэмэндээ 2" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүллээ.
Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн хуралдаан онлайн болон танхим хосолсон байдлаар явагдаж, тэргүүлэгчид хуралд идэвхтэй оролцож, дүүргийн холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, санал хэлэв.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ.
Гадаадад гацсан монголчууд" хөдөлгөөнөөс мэдээлэл хийж байна. Гадаадад гацсан монголчуудаа авчрах талаар Засгийн газарт удаа дараа мэдэгдэл хүргүүлжээ. Хөл хориотой холбоотой тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргахаар болсон байна.
Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.
Өчигдөр талбай дээр жагсаал цуглаан болох явцад эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн амьсгалын замын халдварын шинжтэй, ханиалгасан, халуунтай хоёр тохиолдол байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн шуурхай арга хэмжээний баг очиж тусгаарлан шинжилгээ авсан.