Боксчид Казахстаны тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв
Казахстаны Атырау хотод боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 1-нд болов. Тэмцээнд Монгол, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Иран, ОХУ-ын 100 гаруй тамирчин зөвхөн эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдлөө.



















