Монголын шигшээ баг 1:1-ээр тэнцлээ
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид маань өчигдөр Будапешт хотод “Видеотон” клубийн 2-р багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид маань өчигдөр Будапешт хотод “Видеотон” клубийн 2-р багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.
Монгол Улсад ирэх жил болох “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмыг угтаж Хүүхдийн спортын уламжлалт VI наадам есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний банцүкэг Сүмогийн холбооноос зарлалаа.
Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн
Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ.
Тэмцээнд (Олон улсын жүдогийн холбоонд ирүүлсэн эцсийн мэдүүлгээр) 148 орны 839 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн барилдаан болж аваргуудаа тодруулав.
"Мазала" нэгдүгээр лигийн 12 дахь тойргийн тоглолт амралтын өдрүүдээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж буй "Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр "Holiday inn" зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд боллоо.
Дэлхийн эмэгтэй боксчдын 2019 оны аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо аравдугаар сарын 3-13-нд болох гэж байна.
2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор Унгар улсад бэлтгэл хийж буй Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Будапешт хотноо Унгарын лигийн “VTE” багтай нөхөрсөг тоглолт хийлээ.
Жүдо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотноо маргааш эхэлж, есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Жюү-жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэй боулингчдийн тэмцээн наймдугаар сарын 22-30-нд АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдох гэж байна.
Олон улсын хүүхдийн спортын 9-р наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Гэрэлийн Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Түүнтэй Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Ази, Номхон далайнбүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа хамтран зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” тэмцээний талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Монгол туургатны үндэсний бөхийн олон улсын тэмцээн саяхан ОХУ-ын Буриадын Иволгад болжээ. Тус тэмцээн Монгол Улс, Буриад, Өвөр Монголын хүчтэнүүд оролцож, тус тусын барилдаанаар өрсөлдсөн байна.
Монголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй Токиогийн олимпийн бамбарыг Алтай таван богдоор аялууллаа. Тодруулбал, энэхүү арга хэмжээг Монголын Триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хоёр хамтран санаачилж эхлүүлсэн бөгөөд МҮОХ Япон Улсаас манай улсад суугаа элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Токио-2020” олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар болсны эхлэл нь ийнхүү Алтай таван богд байв. Өөрөөр хэлбэл, 50 жилийн түүхтэй хоёр улсын найрамдлын баганыг энэхүү бамбарын аяллаар бататган гагнаж цаашдийн 50 жилийнхээ найрамдлын замыг Монголын тамирчдынхаа замын хамт зассан бэлэгшээлтэй ажлын нэг байлаа.
Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпийн бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ.
Кикбокс суурьтай, 30 настай Д.Батгэрэл 2010 оноос Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлагад холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. Түүний UFC-д хийх анхны тулаан наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын Шэнжэн хотод болох бөгөөд манай тамирчны өрсөлдөгч нь нутгийн тамирчин Хэйли Алантэн байх аж.
Улсын аварга Э.Оюунболд удтал тайлбар хийхгүй явсны эцэст нь дээрх мэдэгдлийг хийлээ. Гэсэн ч олон нийтийн эргэлзээ хэвээр үлдэв. Улсын аварга Э.Оюунболд гуравдагч орон руу хандаж, ДНК шинжилгээ өгнө гэсэн.