Зохион байгуулалтын алдаанаас үүдэн шалгуулагчид хохирчээ
2012-06-11

Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил гарснаас сурагчид хохирчээ. Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн Завхан аймгийн Математикийн шалгалтан дээр зөрчил илэрч, 50 гаруй баганан код дутсан байна. Хос баганан код нь шалгуулагчийн гэрээний хуудас болон хариултын хуудас дээр наах ёстой бөгөөд засалтын явцад хэн гэдэг шалгуулагчийнх болохыг нотолдог билээ. Ингэснээр шалгалтын явцад материал засах үед алдаа гарах магадлал өндөр болж байна хэмээн сурагчид болон тэдгээрийн ар гэрийнхэн хэлж байв. Энэ удаагийн математикийн шалгалтыг Батлан хамгаалахын сургууль зохион байгуулсан. Уг шалгалтыг 100 минутын хугацаанд авах ёстой байхад БҮТ-ийн хяналт шалгалтын багш нар 80 миниутад авсан, шалгалтын “D” вариантын материал алдаатай байжээ. Түүнчлэн шалгуулагчийн хувиарлалтанд алдаа гарснаас үүдэн Налайх дүүргээс ирсэн сурагч шалгалтадаа хоцорч, их, дээд сургуульд энэ жил элсэн суралцах боломжгүй болсон байна. Энэ мэт элсэлтийн шалгалт тойрсон гомдлууд үргэлжилсээр байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин