Үндсэн хууль зөрсөн гэсэн дүгнэлт гарчээ
2011-10-21

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа иргэн Ц.Энхжингээс ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалт нь “Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их  Хурлын  чуулганаар  хэлэлцэж,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргав. Мөн дүгнэлтэд, “Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гээд дээрх заалтыг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заажээ гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин
Mario Baille:
Good weblog suitable here! Additionally your web-site so considerably up really fast! What host are you making use of? Can I'm obtaining your affiliate hyperlink for your host? I want my internet web page loaded up as speedily as yours lol
2011-12-12
Зөв шийдвэр гаргасан байна.
2011-10-24
Зөв зөв Хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх үндсэн зарчим биелнэ гэсэн үгээ. Өндөр дээд албан тушаалтнууд дэндүү ёс суртахуунгүй, тэдэнд хүлээлгэх хариуцлага гэж манайд үнэндээ огт алга байна. Эрдэм мэдлэг, ажлын далага туршлага, орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийг бус ЭРХ МЭДЛЭЭРЭЭ л шийдвэр гаргаж дураараа дургиж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Ард олон хов хоосон цагаан цаас огт биш шүү
2011-10-22
dondog amia horloori tegehgui bol chi muu uhleer uhne shuu idsen uusan chin bagadaad bval shorond zovno doo
2011-10-21
dondog gishuunee odoo yanaa. aaviinh ruu ch yavlaa daa. dulaan khuvtsaslaarai. uvul bolj bna shuu. kkk
2011-10-21
хэнд хэрэгтэй юм бэ. Монголд үндсэн хуулийг хэн тоож байгаа юм бэ. Хэн дуртай эрх мэдэлтэн нь дур зоргоороо зөрчиж л байна шүү дээ. Монголын үндсэн хууль бол байхгүй юмыг оролсон бэлэг тэмдгийн чанартай хуулбарын хууль. Ц.Нямдорж сайд гэхэд л энэ 7 хоногт иргэд рүүгээ буу буудахыг зөвшөөрсөн хууль санаачлаад орж ирж байна. Тэрээр жагсаал цуглаан хийгээд байгаа иргэд рүүгээ цагдаа тагнуул дотоодын болон хилийн цэргийн үүргийг нэгтгэн иргэд рүүгээ гал нээх эрхийг батлуулах гэсэн ардчилсан нийгэмд үл нийцэх хууль өвөртлөн явж байжээ. Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж заагаагүй гэж үү. Мөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын гүйэтгэлээс бусад нөхцөлд хүний амь хөнөөхийг хориглосон байдаг биш бил үү. Мөн цагдаагийн тухай хууль эрүүгийн хуулийг энэ хүн яаж ч өөрийн дураар өөрчилж болно хэмээн бардамнан бодож явна.
2011-10-21
Зөв талруугаа юм бишүү
2011-10-21