НАСА-гийн төхөөрөмж анхны сансрын чулууг буталлаа
2012-08-20

Ангараг гараг дээр амьдрал байсан эсэхийг судлах даалгавартай НАСА-гийн “Сониуч” нэртэй хөлөг амжилттай явна. Нэг тонны жинтэй уг төхөөрөмж өөртөө олон янзын хэрэгсэл агуулж яваагийн нэг нь камер болон лазерын туяаг багтаасан “ChemCam” юм. Уг төхөөрөмжөөр өчигдөр анх удаа туршилтын журмаар Ангарагийн нэгэн чулууг буталсан байна. Нударганы хэмжээтэй уг чулуу нь хаа сайгүй таардаг галт уулын чулуу байсан ба “Сониуч” хөлгөөс 2,5 метрийн зайд байжээ. ChemCam чулууг 10 секундын турш 30 пульсын хэт улаан туяагаар шарсан байна. Чулууг “Coronation” хэмээн нэрлэсэн ба шинжлэх ухааны чухал ач холбогдолтой биш юм. Гөлгөр гадаргуутай байсан учир лазераа туршихад тохиромжтой байжээ. Гаригийн чулуулгийг бутласнаар үндсэн бүтцийг судлан, уг гариг дээр амьдрал байсан үгүйг тогтоох билээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
Bb:
Bolj dee..delhiin cvirel gej aihgvi..nasa.d itgeed yvahad bolno..lam bood bvv itge..sninjleh yhaan gaihsnig
2013-01-02
ХӨ:
ШУ ингэтэл хөгжчөөд байхад хөөрхий манайхан зам тавих хэцүү барилга барих бүүр хэцүү гээд л суугаад байх ч гэждээ чааваасдаа
2012-08-20
garig serj ehellee
2012-08-20