Apple Samsung-ын патентын маргаан дуусахад ойрхон байна
2012-08-22

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple, Samsung компаниудын хоорондох патентын маргааны сүүлийн нотолгоонууд хэлэлцэгдсэн байна. Apple компанийн хуульч БНСУ-ын Samsung компанийг Apple-ийн дизайныг хуулбарласан, ингэснээр өрсөлдөх боломжгүй болсон хэмээн буруутгасан юм. Эсрэгээр Samsung Apple-ыг утасгүй технологийнх нь зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол гаргажээ. Дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа уг шүүх хурлын баримтуудыг өнөөдөр дэнсэлж үзэх юм. Apple компанид ялалтыг олгох нь хэрэглэгчдийн сонголтыг танана гэсэн үг хэмээн Samsung-ын өмгөөлөгч хэллээ. Apple зохиогчийн эрх зөрчсөн хэмээн өрсөлдөгчөөсөө 2,5 тэрбум ам.доллар болон худалдааны хориг тавихыг шаардаж байгаа юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
1say100d:
Metal ilruulegch zarna tsoo shine. MD3006 zagwartai. 1say100d 94091540
2012-08-23
Apple-n zuv. Asian ornuud hezeenees l huulbarlah durtai shdee
2012-08-23
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA. 88003405
2012-08-23