Хөдөөгийн фракцынханд амжилт хүсье
2011-10-27

УИХ-ын чуулганы танхим намрын чуулган эхэлснээс хойш ирц өндөртэй хуралдаан сүүлийн хоёр хоногт болж байна. 2012 оны төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн нь гишүүдийн жалга довын үзлийг сэдрээв. Орон нутагт хөрөнгө оруулалт дутагдаад хүлээгээд байгаа ажлууд байгаа нь гишүүдийн улстөрийн идэвхийг сэргээсэн  гэхэд болно. Өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар төсвийн тодотгол дээр зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж, гишүүд байр сууриа илэрхийлэв. Төсвийн тодотголоор  287.1 тэрбум төгрөгийг  76 тойрогтоо эв найртай хуваахаар ийн цуглацгаасан байна. Манай тойрог ашигт малтмал муутай ядуу. Гэтэл хамгийн баян Өмнөговь аймагт яагаад  ийм их хэмжээгээр хуваарилж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд эхэлсэн ажилд яагаад дахин мөнгө хуваарилах гээд байна хэмээн хардлага сэрдлэгэ бүхий уур амьсгал ноёлсон хуралдаан болж байна. Санал нь уначих гэсэн зарим нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  орон нутагт ажиллаж байхдаа газар дээр нь асуудлыг шийдсэн. Одоо хөрөнгө мөнгийг нь шийдчихвэл жигдрэх гээд байна хэмээн томчуудынхаа нэрийг барьж үзэлцэнэ. Ямар боловч ийм аргаар Өмнөговь аймгаас сонгогдсон Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн гишүүн цахилгаан станцын засвар, цэцэрлэгийн их засварт мөнгө хуваарилуулж амжсан. Энэ  үеэр хотоос сонгогдсон 20 гишүүн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг аваагүй нийслэлийн хог,  орчныг цэвэрлэхэд ажлыг автоматжуулах ажлыг гүйцэтгэх хөрөнгийг шийдүүлэхээр зүтгэв. Хуралдаанд ирсэн гишүүд  спикерт хандан бүгдээрээ нийлж гараа өргөж байгаад санал хураалгав. Санал хураалтаас өмнө гишүүдийг  татгалзсан саналыг дэмжих кноп дарахгүй байж байгаад шийдээд өгчихийг хүсэв. Сангийн сайд С.Баярцогт хотод хамгийн их мөнгө хуваарилж байгаа. Ирэх жилээс нийслэлээс татаас авахгүй болсон. Ер нь нийслэлчүүдийг боломжийнхоо хэмжээгээр эрхлүүлж байгаа гээд гэдийж байсан. Ингээд санал хураахад нийслэлээс сонгогдсон гишүүдээс бусад нь татгалзсан учир тэдний амбиц үүгээр таслагдав. Дараа нь Өмнөговийн  гишүүдийн саналыг орон нутгаас сонгогдсон гишүүд бараг 100 хувь дэмжсэнээр хотын гишүүдийн уурыг барж орхив. Ц.Батбаяр гишүүн “Ингэхэд энэ танхимд хөдөөний паспорттой гишүүн байхгүй шүү. Та бүхний эрүүл саруул байх, сайн сайхны төлөө санадл байсан шүү” хэмээн танхим дүүрэн хашхирч орхив. АН-ын бүлгийн дарга, танхимд намба зааж суудаг Ч.Сайханбилэг гишүүн орон нутгаас сонгогдсон гишүүд нэгэндээ найр тавьж төсвийн мөнгө хуваахаа боль. Хөдөөгийн фракцынханд амжилт хүсье хэмээн хашхиран нийслэлийн фракцынхнаа дагуулан хуралдааныг орхин гарсан юм. Засгийн газар асар мөнгөтэй болж. Мөнгөө үр ядаж байна гэж байсан гишүүд 287.1 тэрбум төгрөгийг хуваах дээрээ жалга довоороо талцан чуулганы танхимдаа гудамжинд яваа мэт хашхиралдан сэтгэлээ онгойлгож байна. Өмнө нь хэдхэн зуун сая төгрөг хуваадаг байхад ийм хэрүүл  бараг гардаггүй, хот хөдөөгөөр талцдаггүй байж. Мөнгөний үнэр Засгийн газрын ч төдийгүй УИХ-ын гишүүдийн авирыг эрс өөрчилсөн байна. Ийнхүү улайран зүтгэх нь тойрогтоо очихоороо өвлийн өвгөн аавын дүр бүтээхэд нь чимэг болох юм. Дээр нь уран чамин үгээр баяжуулахад рейтингээ өсгөхөд ойрхон харагдаад байгаа.
Shuud.mn
Сонин хачин
umhii byzaryyd engej lalariin zan garganaa eej aav n ertnii hulgaich baisan bn l daa
2011-10-28