Ц.Лхамсүрэн 14 дүгээр байр эзлэв
2012-08-31

Паралимпийн наадмын хоёрдахь өдөр манай тамирчдаас зөвхөн мэргэн бууч Ц.Лхамсүрэн тэмцээнтэй байлаа. 42 настай тэрээр эмэгтэйчүүдийн Р2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд орон нутгийн 11:45 цагаас буудаж эхэлсэн. Манай тамирчин 327 оноо авч 14 дүгээр байрт шалгарлаа. Харин Македоны тамирчин Оливера Наковска-Бикова 381 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоон урьдчилсан буудлагыг өнгөлжээ. Уг дасгалд 14 тамирчин өрсөлдөж, урьдчилсан буудлагаас хамгийн өндөр оноотой найман буудагч нь шигшээ тэмцээнд шалгараад байна. Шигшээ буудлага Лондоны цагаар 15:15-аас (Улаанбаатарын 22:15) эхэлнэ. Лондон хотоос мэдээлэв
Shuud.mn
Сонин хачин