Миний дэлгүүр үү, Мэхний дэлгүүр үү
2012-09-20

“Хямд үнэ, чанартай сонголт” гэж ирээд л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол сурталчилдаг “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд үнэн хэрэгтээ луйврын арга хэрэгжүүлдэг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Үйлчлүүлэгчдээ хэрхэн хулхидаж, хэдэн төгрөг ахиухан салгахаа тэд хэнээс ч дутуугүй мэддэг. Саяхны нэгэн өдөр “Миний дэлгүүр” сүлжээний гурван ч дэлгүүрээр орж үзлээ. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд ялгарах зүйлгүй тэдгээр газарт үйлчлүүлэгчээ хулхидах арга нь ч мөн яг адилхан байсан гээд бод доо. Эхний удаад 11 дүгээр хороололд байрлах “Миний дэлгүүр”-т орж, 4800 төгрөгийн үнэтэй амтат бялуу худалдаж авлаа. Гурван ч касс байгаа атал хоёр машиных нь эзэн алга. Арга буюу нэг кассны ард дугаарлаж арайхийн тооцооны машинд хүртэл мөнөөх бялууны маань үнэ 8000 болтлоо “өсчихдөг” байгаа. Учир байдлыг лавлавал, үйлчилгээний ажилтнууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг сольж амжаагүй юм гэх. Шинэ бараа байрлуулах, үнийн шошго тавих гэх мэт ажил нь ар араасаа ундраад “хөөрхий” ажилтнууд нь зарим зүйлээ ор тас мартчихсан байхыг үгүйсгэх арга алга. Гэхдээ үйлчлүүлэгчид тэдний андуурал, ажлын алдаанаас болоод хэтэвчээ хоослох албагүй байлтай. Ард дугаарлаж байгаа үйлчлүүлэгчдээсээ ичээд кассын ажилтны мөнгө нэхсэн харц, өндөр үнэ бичсэн талоны хавчлага дор хэлсэн тоогоор нь хэтэвчээ сэгсрээд гарах хүн цөөнгүй байдаг гэж сонссон. Харин миний хувьд, иймэрхүү байдалд өмнө нь ч бас орж байсан учраас энэ удаа бууж өгөхийг хүссэнгүй. Тухайн бүтээгдэхүүнийг тэр даруйд нь буцаагаад лангууны дор огт байгаагүй үнийн шошгыг “буруу харсан” хэрэгт буруутгагдсаар гарч одлоо. Мэдээж хэрэг, надад харааны шил зүүлгэх шахсан “Миний дэлгүүр”-ийнхэн гэмгүй мэт царайлаад ээлжит үйлчлүүлэгчээ хулхидаад үлдсэн нь тодорхой. Дараа нь хорооллын “Ачлал” их дэлгүүрийн доод хонгилд байрлах “Миний дэлгүүр”-т орж үзлээ. 2500 төгрөгийн үнэ бичсэн лангуун дээрээс цаасан ууттай жигнэмэг аваад кассны бүсгүйд өгсөн биш баахан доромжлуулах нь тэр. Жигнэмэгийн “жинхэнэ үнэ” нь 4000 төгрөг гэх бөгөөд тооцооны ажилтан маань үйлчлүүлэгчээ “Ийм хямдхан жигнэмэг та хаанаас худалдаж авна гэж санаа вэ” хэмээн толгой түрүүгүй загнаж байх юм. Хэн ч гэсэн, хэтэвчиндээ байгаа мөнгөнийхөө хэмжээнд тааруулж юу худалдаж авахаа шийднэ биз дээ.Тэндээс гараад “Өргөө” кинотеатрын урд байрлах “Миний дэлгүүр”-т орохдоо “Одоо бас ямар үнээр яаж хулхидах бол” гэсэн багахан айдастай байсныг нуугаад яах вэ. Хүүхдийн баяр ойртож байгааг ч хэлэх үү, жаал зугаа юм сонирхох санаатай явтал гэрлэн чимэглэл бүхий сэнстэй тоглоом анхаарал татлаа. Олон янзын загвартай, чихэр багтаасан эдгээр тоглоомын доод талд “1700 төгрөг” гэсэн үнийн шошго тодоос тод харагдаж байна. Арай л дэргэдүүр өнгөрсөн өвөөгөөс харааных нь шилийг гуйж авсангүй. Худалч хүнд, тэнд бараг сохор хүн ч олж хармаар томоор бичсэн байна лээ. Ингээд уг тоглоомыг тээшний савандаа хийгээд тооцооны машин дээр иртэл ахиад л хэрэг бишидлээ. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүний маань тооцоо бодож байснаас минь бүр хэтрээд явчихлаа шүү. Кассын ажилтны хэлсэн үнийг төлчихөөд талоноо авч үзтэл, өнөөх гоё тоглоом чинь 1700 биш 5770 төгрөгийн үнэтэй гэж бичигдэж. Арга ядаад тооцооны ажилтнаас учрыг лавлахад “Угаасаа л ийм үнэтэй шүү дээ” гэж хоёр гараа энгэртээ зөрүүлчихээд пээдийж байна. “Тэгвэл яагаад 1700 төгрөг гэсэн шошго хадсан юм бэ” гэвэл “Тэр чинь зөвхөн батарейны үнэ” гэдэг байгаа. Бодвол, мөнөөх завгүй ажилтнууд нь батарейны үнийг бичээд уймарч явахдаа тоглоомынхоо үнийг бас л “мартчихсан” бололтой. Гэтэл ард зогсож байсан хоёр эмэгтэй тохойноос минь нударч “Өчигдөр би бас хууртсан юм. Хямдхан үнэтэй юм байна гэж бодоод автал ийм их мөнгө нэхдэг байгаа” гэж нэг нь ундууцахад нөгөөх нь “Би ч гэсэн, өндөр үнэ төлөх шахсан. Наадахаа буцаа” гэж дэм өглөө. Хажуунаас нэг бяцхан охин “Эгч ээ, та аваад хэрэггүй ээ. Ээж бид хоёр бас буцаасан юм чинь” гэхэд нь сая л юу болохыг ухаарлаа. “Миний дэлгүүр”-ийн хулхи арга бүх салбарт нь хэрэгждэг юм байна шүү дээ. Хамгийн сонирхолтой нь, надаас өмнө хэд хэдэн удаа ийм гомдол гарч байсан гэхэд уг дэлгүүрийнхэн алдаагаа ер засаагүй байх юм. За даа, ер нь засах гэж оролдоо ч үгүй биз. Ийнхүү кассын дэргэд үүссэн үйлчлүүлэгчдийн бухимдлаас болоод тус дэлгүүрийнхэн удаан гэдийж чадсангүй. Худалдаж авсан барааны минь талоныг хураан авч, надад 5170 төгрөг өгөөд цаашаа харсан. Инээд ч хүрэх шиг. 1700 төгрөгийн үнэтэй тоглоомыг нь “андуурч” аваад 5770 төгрөг төлсөн биш, буцааж өглөө гээд намайг 600 төгрөгөөр торгож байгаа юм байх даа. Өнөөх сэтгэлд хүрсэн үйлчилгээ, чанартай сонголт нь хаачив аа. Харин ч бүр хулхи үйлчилгээ, хуурамч сонголт гэж нэрлэмээр юм даа, “Миний дэлгүүр”-ийнхэн. Тээшний саваа дүүртэл бараа бүтээгдэхүүн худалдаж авсан үйлчлүүлэгч тооцооныхоо хуудсыг шалгах завгүй гарах юмуу аль эсвэл нэрэлхүү зантай эрхмүүд хэлсэн үнийг чинь төлөөд гарах үе олон л байдаг байх.Гэхдээ хэлэхэд ч ичмээр энэ болхи аргаа орхихгүй бол өөрсдийгөө мянга сайхан сурталчлаад ч нэмэргүй болох вий дээ. Ганцхан өдрийн дотор “Миний дэлгүүр”-ийн гурван ч салбарт орж үзлээ. Гурвуулаа л үнийн андуурал, ажлын алдаатай байна гэдэг нь ердийн үзэгдэл гэж үү, таминь. Үүнээс үзвэл “Миний дэлгүүр”, цаашилбал “Мэхний дэлгүүр”-ийн түгээмэл аргуудын нэг биз ээ. Өнгөрсөн жил тус дэлгүүрээс нэг килограмм цагаан будаа худалдаж авахаар очсон эмэгтэй ойролцоох жингээр шалгаж үзэхэд даруй 150 грамм дутуу байсан аж. Гайхсан тэрбээр хагас болон нэг килограммаар нь ууталсан цагаан будаа, гурил, элсэн чихрийн жинг шалгаж үзтэл мөн л ийм хэмжээний дутуу байж таарчээ. Тиймээс дэлгүүрийн зохион байгуулагчийг дуудаж, “Хэрэглэгчдийг хуурсан энэ үйлдлээ зогсоохгүй бол Мэргэжлийн хяналтын газарт хандана” хэмээн хэлсэн биш, хорионд орсон хэрэг гарсан. Айж, бас гайхаж балмагдсан эмэгтэй “Миний дэлгүүр”-ийн зохион байгуулагч нэртэй тэрхүү “хянагч”-аас болгоомжлон сиймхий гарсан даруйд нь телевизийнхэнийг дуудсанаар байдал бүр хурцдах нь тэр. Эмэгтэйг олны нүднээс холхон байлгаж, 30 минутын турш хорионд байлгасан учраа огт тайлбарлаагүй “Мэхний дэлгүүр”-ийн ажилтнууд телевизийн ажилтнуудыг ч дотогш нэвтрүүлээгүй. Үнэн байдлыг нь илчилснийхээ төлөө хоригдох дээрээ тулсан уг эмэгтэй гар утсаараа дамжуулан сэтгүүлчидтэй холбоо барьж, удирдах ажилтнууд нь ирснээр энэ хэрэг тэгсхийгээд намжсан. “Хулгай хийж байгаа хүний үйлдлийг илчилбэл нүдээ сохлуулна” гэж бие биедээ сэрэмж өгөөд сурчихсан монголчууд хэтэвчээ хоослуулж байгаа нэгнээ хараад хэлгүй, дүлий, сохор мэт царайлдаг. Тэгвэл одоо хуураад байгааг нь мэдсээр байж үйлчлүүлээд байгаа “Миний дэлгүүр”-тээ үнэн байдлыг нь мэдэгдчихвэл хорионд орох нь байна шүү, таминь ээ. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Би 10-р хороололд байдаг миний дэлгүүрээс 800 төгрөгийн пүнтүүз1 ш аваад кассан дээр нь бичүүлтэл 5000 төгрөг гэдэг байгаа яагаад ийм байгааг асуутал кассчин охин мэдэхгүй ингэж л гараад байна. За хурдан яв хүнд тээглээд байна гэдэг байгаа. Арай ч дээ гэж учирлаж байж дээрээс нь хүн / ахлагч нь бололтой дуудуулж байж код нь солигдсон гэсэн үг дуулж мөнгийг маань буцааж өгсөн. Хэлээгүй ч гэсэн царай алдсан амьтан бэ гэсэн харцаар ширвүүлж олон хүний дунд өөрөө хэрэгтэн шиг улалзаж зогсох эвгүй л юм билээ . Бушуухан гарахын түүс болсон ,, Ингэж л иддэг юм байна лээ.
2013-05-07
Bayaraa:
HUMUUSEE MINII DELGUUREER BITGII UILCHLUULEEREI HAMGIIN CHANARGUI HORTOI BARAA ZARDAG, SETGELGUI HUMUUS AJILLADAG HOWSHIIN GAZAR SHUU.
2013-02-15
bugdere orohoo bolchiyo tegsnees bainii buland bdg jijig delgurud tanil bolcon naidvartai shu de
2012-09-24
KOMPANII BODLOGO SHU DEE HELEED HELEED OILGOHGUI BN SHU DEEE NOMINGIIN KASSUUD NI HAJUUD NI ARAI L UNGULUG BAIDGIIM DAA
2012-09-22
gggggggg:
яг тийм үнэн юм бичсэн бна сайн талоноо шалгаж бгаарай
2012-09-22
zoc:
Erniminii delguur geltgui buh tom super marketuud baraaniihaa ognoog solj muudaj hugatsaa ni duussan baraagaa ard irgeded zardag ni nuuz bish.Mergejliin hyanaltiin baiguulga ene tal deer hangaltgui ajildag.Ene bol undesnii aulgui baidald notstoi hohirol uzuulne shuu
2012-09-22
Tenegt:
4800 n tort haa ch bhgui shdee malaa
2012-09-21
Зочин:
САЙН БАЙЦГААНА УУ. ЦИРКИЙН БАРУУН ТАЛД БАЙДАГ МИНИЙ ДЭЛГҮР/ХУУЧНААР ДАЛАЙ ЭЭЖ ЗАХ/ МАНАЙ БАЙРТАЙ ОЙРХОН ГАНЦ ДЭЛГҮҮР. ДЭЛГҮҮРТ НЬ СОНГОЛТ МАШ МУУ. НӨГӨӨ ТАЛААР БАРААНЫХАА ҮНИЙГ ИХЭВЧЛЭН ТАВИХГҮЙ ШҮҮ. ТАВЬСАН ҮНЭ НЬ КАССАН ДЭЭР ӨСЧ ГАРДАГ. ЯАГААД ГЭДГИЙГ НЬ АСУУХААР УРДААС ИЙМ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭДЭГ. ЕР НЬ ЭНЭ БОЛ МИНИЙ ДЭЛГҮҮРИЙН ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГО. ҮҮНД ТЭНД АЖИЛЛАДАГ ХЭДЭН ГОДГОР ХҮҮХДҮҮД ЮУ Ч МЭДЭХГҮЙ. МӨН САВЛААД ТАВЬСАН ЖИМС НОГОО НЬ МУУДСАН БАЙДАГ. САВЛАСАН ЛИМОН ХУДАЛДАЖ АВААД ӨВЧТЭЙ ХҮН ЭРГЭЖ ОЧИХДОО ОГСОН. ТЭР ХҮН МИНИЙ НҮДЭН ДЭЭР ОНГОЙЛГООД /УГ НЬ НАМАЙГ ДАЙЛАХ ГЭСЭН САНААТАЙ/ ЛИМОНОО АВААД ЭРГҮҮЛТЭЛ ЦААД ТАЛ НЬ МУУДАЖ ХАРЛАСАН, 4 ЛИМОН БҮГД ТИЙМ БАЙСАН. МАШ ИХ ИЧИЖ БИЛЭЭ. АРАЙ Ч ДЭЭ МУУДСАН ЖИМСНИЙ ХАРЛАСАН ТАЛЫГ НУУЖ САВЛААД БАЙХТАЙ ЯАХАВ ДЭЭ, ӨЧҮҮХЭН АМЬТАД.. МХЕГ ҮҮНИЙГ САЙН МЭДНЭ. ХАХУУЛИА АВДАГ УЧИР ШААРДЛАГА ТАВИХГҮЙ ШҮҮ ДЭЭ, ТИЙМГҮЙ БОЛ ИЙМЭРХҮҮ ЗӨРЧИЛ ДЭЭР ҮЕД АЛГА БОЛЧИХСОН БАЙНА. НОМИН ГЭЖ БАС САЙХАН ГАЗАР БИЙ. БӨӨНИЙ ҮНЭЭ ТОМООР БИЧНЭ, ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭЭ ЖИЖИГХЭНЭЭР БУЛАНД НЬ БИЧНЭ. КАССАНД ОЧИХООР АСУУДАЛ ҮҮСЧ, БУРУУТАН ЮМ ШИГ ХЯЛАЛЗУУЛААД ГУЙЛГАНЧИН ГЭСЭН ХАРЦААР ШАГНУУЛААД ГАРНА. МӨНГӨГҮЙДЭЭ БУС, МӨНГИЙГ НЬ ӨГӨХГҮЙ ГЭСЭН БУС, ХЯМДРУУЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙЖ БАЙГААДАА БУС, ӨӨРСДӨД НЬ ОРЛОГО ӨГЧ БУЙ ХҮМҮҮСЭЭ НААД ЗАХ НЬ ҮНЭЭ ИЛ ТОД ТАВЬЖ ХҮНДЭТГЭЖ ҮЗМЭЭР БАЙДАГ ЮМ АА.
2012-09-21
tsalin muutai geseen narnii zamiihd ni orson hun darga nyagtalantaigaa huivaldaad yumiig ni naash tsaash bolgood bdg yum gsn namaig orhod lav hhudaldagch nar ni umhii unertei zavaan bi lav ahij oroogui
2012-09-21
anu:
yag zob bichsen baina tomor zamd bdag minii delgyyrt huuhdiin soiz 1ooo heden zuu ch blaa kassan deer ochson 3myanga boldog baigaa teheer ni avku ee bolii unetein bna geed bolison kasschin gj neg peedger buduun avgai ,songolt uneheer muu humuus uilchluulehee bolimoor yumaa shuluulaad l davarsan yum,humuus ter bolgon talonoo harahgui shuudee nomin ch bas
2012-09-21
yag unen bohiin orgoonii urd bairlaltai minii delguur bas yag tegdeg kassan deer ochool une n nemegdsen bdag uneheer uur hurmeer bdag shuu arai denduu!!!!!
2012-09-21
Зочин:
Энэ асуудал өнгөрсөн 7 хоногт надад бас 2 удаа тохиолдсон. Бухимдаад байж байлаа. Яг хэрэгтэй сэдэв байна. 10 р хорооллын МИНИЙ ДЭЛГҮҮР-ийн заваан байгаа, харилцааны соёлгүй байгааг яаанаа. Мөн Меркурийн тэнд байдаг миний дэлгүүрээс 3 юм авсан. ноолийн цаас мэтийн юман дээрээ үнээ тавиагүй. Үнийг нь хайгаад олоогүй. Үлдсэн 2 бүтээгдэхүүний үнэ 700-1000 төгрөгний зөрүүтэй байсан. Тараг 1500 гэж үнэ тавичихаад 2350, аяга сав угаагч 1550 ч билүү тэгсэн мөртлөө кассан дээр нь 2730 гэсэн. /Би уг бүтээгдэхүүнийг яг авахдаа гр энээ тэрээг нь бүүр тулгаж авсан/ жаахан хүүхэд тэвэрч явсан болохоор кассийн талонг тухайн үед нь харалгүй, гэртээ ирээд харсан чинь аймар зөрүүтэй үнээр бичсэн байсан. Тэгээд л тухай үедээ кассан дээр хараагүйдээ уур хүрч байлаа. Энэ байдлыг ШӨХШГ, нийслэлийн хяналтын газар шалгамаар юм. Номин бас яг адил. Нэг бус удаа зохион байгуулагчид нь хэлж байсан. Нэмэргүй идээд сурчихсан гарууд байдаг юм байна лээ
2012-09-21
hereglegch:
minii delguuriin bas neg aimar tom dutagdal gevel hunsnii nogoo hyamdarlaa gej zarladag. yavaad ochihoor huldsun, hairagdsan, yalzarsan nogoonuud l bdag. ene yavdal SKhD-iin depogiin oodoos harsan minii zah-d bainga davtagddag. zahin horoollin "yaduus" yalzarsan nogoo hereglej bolno gej ted uzdeg bololtoi.
2012-09-21
sergelen gej minii delguurin suljeeni ezen odoo ene asuudald anhaarmaar uma. niigem hun ardaar ingej tohuurhaj bolohgui shde. harin comooroo bol ter mehnii delguurt n orj uilchluulehee l baichih heregtei shde
2012-09-21
монгол:
WOW. МАШ ҮНЭН ЮМ БИЧИЖ. ЯГ ИНГЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ. БАРАА НЬ ҮНЭН ТЭНЭГ СОНГОЛТТОЙ. ХУДАЛДАГЧИД НЬ ХӨДӨӨ ЦАРАЙТАЙ. ЭДНИЙ ДЭЛГҮҮР ЦӨӨХӨН ХУДАЛДАГЧТАЙ ЦАЛИН НЬ БАГА ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ХЭД ХОНООД Л ХУДАЛДАГЧАА СОЛЬЖ БАЙДАГ ЮМ. ЧААВААС ХӨДӨӨНИЙ ЮМ МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХУЛХИДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НААД ЗАХИЙН СОЁЛ БАЙХГҮЙ
2012-09-21
uukana:
unen shuu mehnii delguur... setguulchdee amjilt
2012-09-20
зочин:
Миний сүлжээг муулаад матаад байхад үйл ажиллагаагаа явуулаад л цэцэглэн хөгжөөд байгаа нь ард нь аймаар их найдвар байна гэсэн үг. Мэрэгжлийн хяналтийнхан хааж дийлэхгүй л байгаа биз дээ.
2012-09-20
Pee:
bi yag iim asuudald orood shuud tolooniin uuduus ni shideed garsan, odooni niigemd henees ichij ikh mungu tuluh ym. shuud hotoor duuren delguur baihad ta nart ingej shuluulahgui gej heleed garah heregtei.
2012-09-20
sss:
Бас нэг зүйл байна миний дэлгүүрийн жимс ногоо нь өмхирээд муудёихсан байдаг миний hypermarket миний дэлгүүр манай гэрийн хажууд бдаг 2 уулаа тийм бүүр үс ургацан байдаг гээч мэргэжлийн хяналт юу хийж байдын бүү мэд уг нь тэр муудсан ногоог л шалгамаар юм өрөөндөө л сууж байхын нэг л их бүдүүн хүмүүс
2012-09-20
unen l yum bichsen bn gehdee uilchluulegch nar uilchluulehee bolichih l heregtei l de ihenhde hugatsaa duusaj bg bolon muudsan shinjtei zuils zarah yum da ezed n gej chihgui tolgoinuud bdg yum shig bn
2012-09-20
123:
Yag unen yum bichsen baina. Nomin, Minii delguur hoyulaa adilkhan . Dandaa huduunii uchraa ch olokhgui huuhduud ajilladag. Kassnii hun, zohion baiguulagch nar n bugd niilj hulhiddag . Bur hulkhinii suljee bolchikhson.
2012-09-20
HEREGLEGCH:
ЭНЭ СЭТГҮҮЛЧ ЯГ ҮНЭН ЮМ ОЛООД БИЧСЭН БАЙНА.МОСКВА ХОРООЛЛЫН ӨМНӨ БАЙДАГ МИНИЙ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ЯГ БАС ИНГЭЖ ЛУЙВАРДДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ.БИ 3 УДАА ҮЙЛЧЛҮҮЛСЭН.3-ЛАНД НЬ ЯГ ИЙМ МУУ АРГАА ХЭРЭГЛЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ.ДАХИЖ ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭ БОЛЬСОН.Би кассынх нь хүнтэй учир зүйгээ олж чадаагүй.бараагаа буцаасан.Анх үйлчлүүлж байхад өвөл байсан.Тэгэхээр удаж байгаа биз дээ.Ингэж луйвардаж хичнээн олон хүний мөнгийг залилж авсан бол.ХИМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХЭД ТАЛОНОО САЙН ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ЛЭЭ.
2012-09-20
Nomin bas yag naad argiig vhin heregledeg yum bn lee
2012-09-20
Миний сүлжээний дэлгүүр үнэн миа. Барааны сонголт маш муу. Хотод байдаг мөртлөө хөдөө байдаг дэлгүүрээс ч муу.
2012-09-20