УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Энхбаярын Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Э.Батшугарыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ.
Э.Батшугар 1987 онд төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр сургууль, 2000-2004 онд АНУ-д дунд сургуульд суралцан бүрэн дунд боловсролтой болсон. 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн Их Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. 2008-2010 онд Же Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд Сод Маргад ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Англи, орос хэлтэй.
Н.Түвшин