Япон хүүхэлдэйн үзэсгэлэн гарна
2012-10-24

Занабазарын музейд өнөөдөр Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, яруу найрагч, Бошо Сошойнгийн “Үзэсгэлэнт Япон урлаг” Япон хүүхэлдэйн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнг Японы элчин сайдын яам, Сойшин Хүүхэлдэйн үйлдвэр хамтран зохион байгуулж байгаа юм. Япон төдийгүй Герман, Америк, Тайван, Голланд, Франц, Австрали зэрэг орнуудад үзэгчдийн хүртээл болсон уг үзэсгэлэн Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд гарч байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин