Хятадуудын толгойг өвтгөх “Таван шалтгаан”
2012-11-15

Дэлхийг эдийн засаг хийгээд хүн амаараа тэргүүлж буй хятад гүрэн өнөөдөр дараагийн арван жилд улс орноо удирдах тэргүүнээ сонголоо. Өнгөрөгч долоо хоногт нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан хятадын гол буюу Хятадын Коммунист Намын XVIII дугаар их хурал болж өндөрлөсөн. Энэхүү хурлаар Их гүрний ойрын таван жилийн ирээдүй, түүнд нөлөөлөх  хүчин зүйлсийн талаар намын шинэ удирлагууд санал бодлоо солилцон, цаашид учрах саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар ярилцлаа. Ийнхүү хятадын хөгжлийн түлхүүр хэдий ч томоохон асуудал болон босч ирж буй таван асуудлыг нэрлэж байна. Жижиг намуудад тавих анхаарал БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хийгээд хөгжил хурдацтай явагдаж байгаа. Үүнийг чөлөөт эдийн засаг, намын чанга бодлоготой холбон тайлбарлаж болно. Гэтэл сүүлийн жилүүдэд намын бодлогоороо талцан хуваагдах болсон нь төрийн хэмжээнд яригдах анхаарал хандуулахуйц  шалтгаан  болоод буй. Жижиг намуудын  дуу хоолой хүчирхэгжин төрийн эрс шинэчлэлийн тухай ч яригдах болсон нь ихээхэн санаа зовоох болоод байна.  Энэ нь нэг зүрх сэтгэлээр бус амин хувийн шинж чанараа хөөж, улсын хөгжил саад учруулах  хамгийн том шалтгаан болно гэж төрийн удирдлагууд үзэж буй юм. Энэ байдал хүндэрч хүчээ авбал дахин нэг Тайвань бий болж 1949 оны үйл явдал давтагдах аюултай аж. Хэрэв одоо хятадад хувьсгал гарахад хүрвэл дэлхийн эдийн засаг хийгээд бусад олон салбарт өөрчлөлт орно. Тиймээс аминч үзэлд суурилсан намуудыг чангалж, үүнтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлага урган гараад буй. Үрэлгэн байдал Хятадын эдийн засагчдын гаргасан судалгаагаар өнгөрөгч онд эдийн засгийн үзүүлэлт тийм ч муу байгаагүй ч бас сэтгэл хангалуун байхуйц төвшинд хүрээгүйг анхаарууллаа. Өнгөрөгч оны гуравдугаар хагасаас эхлэн эдийн засаг удааширч эхэлсэн юм. Энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сайн, төсөвийн орлого ч сайн байсан ч  түүнээсээ хурааж хуримтлуулсан нь бага байгааг эдийн засагчид судалгаагаар гаргасан байна. Үүнийг иргэдийн амжиргааны төвшин, үрэлгэн байдалтай ч холбон тайлбарлаж байгаа.  Тиймээс цаашдаа бүх шатныхан эдийн засгийн хэт үрэлгэн байдалыг багасгах хэрэгтэй болоод байна.     Арлын маргаан Хүн амын өсөлт хийгээд газар нутгийн хувиарлалт болон бүс нутгийн онцлогоос үүдэн хятадын ард түмэнд энэ асуудал тулгарч байгаа аж. Хэдийгээр Хятад улс газар нутаг өргөн уудам ч газар л бол газар гэсэн бодлогоор ханддаг. Үүний нэгэн тод жишээ бол энэ намар дэлхийн анхаарлыг төвд ороод буй арлын маргаан байв. Өнөө хэр бодит үр дүнд хүрч чадаагүй байгаа Хятад Японы дундах арлын маргааныг шинэ удирдагч хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна.    Эрчүүдийн тоон хэт өсөлт 1970-аад оноос БНХАУ-ын хүн ам хүн амын өсөлт хурдацтай явагдаж байгаа.  Үүнтэй холбоотойгоор “Нэг айл-Нэг хүүхэд”  бодлогыг хэрэгжүүлэж эхэлсэн. Хүн  амын хязгаарлалт хийх энэ бодлогын сөрөг үр дагавар нь хожим хүн амын дундах тэнцвэргүй байдлыг үүсгэсэн. Өөрийн удмын хүнийг үлдээх гэсэн сэтгэлгээгээр айлууд эрэгтэй хүүхдээ л  авч үлдэх туйлшрал бий болсон нь өнөөдөр ийнхүү төрийн толгойг өвтгөх ужиграл бүхий асуудал болон яригдаж байна. Энэ байдал дахин хэдэн жил үргэлжилбэл хятадын хүн амын дундах хүйсийн тэгш байдал алдагдаж үндэсний хэмжээнд яригдах асуудал болох юм. Хэрэв эмэгтэйчүүдийн өсөлт зогсоход хүрвэл энэ нь дам утгаараа манай улстай ч холбогдох аюултай билээ.   Үйлдвэрлэлийн  бодлого Хятад улс өөрийн олон сая хүн амаа тэжээхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх чадвараараа дээгүүр байгаа байр сууриа алдахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Эдийн засгийн хүчирхэг  байдлын нэг нь үйлдвэржил сайн хөгжсөнтэй ч холбоотой. Үйлдвэржилт хүчтэй,  хүн  ам ажлын байртай байх тусам эдийн засагт сайн нөлөөтэй ч үүний зэрэгцээ тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх нь төрийн өмнө тулгарах томоохон асуудлын нэг болж байгаа. Хэт их үйлдвэржилтийн нөгөөгөөр хятадын ихэнх мужуудад цэвэр усны дарамт, төрөл бүрийн орчны бохирдолтой нүүр тулгарч байгаа билээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Монголоо биш бидний МОНГОЛ-г залгигч,залилагч ЦИЙХУА ЭЛБЭГДОРЖ:
Монголоо биш бидний МОНГОЛ-г залгигч,залилагч ЦИЙХУА ЭЛБЭГДОРЖ
2012-11-19
nasnii gants hani duu sons:
http://www.youtube.com/watch?v=pGh1_IS0u5o
2012-11-19
уншигч:
дээрхи сэтгэгдэл бичигчийн бодит мэдээлэлд талархав
2012-11-18
хүмүүс минь дээ сэтгэгдэл бичихдээ жаахан соёлтой байж суръя.тэр тусмаа энэ улс төрийн талаар хамаагүй зүйл бичих хэрэггүй шүү дээ.
2012-11-17
Энэ тэнэг Мөнхнасан Өмнөд монголын тусгаар тогтнолын төлөө үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн Ардын намын талаар юу ч бичсэнгүй. Энэ нам 1925 онд байгуулагдсан ч нэг хэсэг чимээгүй байгаад эргэн идэвхижиж байгааг сэтгүүлч хүний хувьд дуулгах ёстой. Эсвэл ямар ч мэдээлэлгүй юм уу? Дээр нь түвд, шинжааны асуудал гээд хятадад асар их хүндрэл байгааг юу ч бичээгүй байна. Хятадууд Сенкаку арлаас 500000 дахин том монголыг ч авна гээд лоозон бариад хашгирч байгаа хятадуудын талаар ч дурьдсангүй. Эдгээрийг монголчууд бүгдийг нь мэдэж байх шаардлагатай шүү дээ.
2012-11-16
уншигч:
дээрхи сэтгэгдэл бичигчийн бодит мэдээлэлд талархав
Ar Mongoliin geopolitik bodlogo bas anhaaral tatdag biz dee? Gehdee manai uls tsomiin zevsegtei bolchihvol aih yumgui.
2012-11-15
С:
Энэ таваас илүү Хятадыг зовоож байгаа асуудал бол Түвд, Уйгарын ард түмний бослого шүү дээ. Хэдийгээр энэ нь тэрбум гаран хүн амын хажууд хэдхэн сая үндэсний цөөнхүүдийн асуудал мэт боловч Хятадыг үндсээр нь хагалган, иргэний дайнд хүргэж мэдэх ноцтой асуудал. Тийм учраас Далай лам зэрэг нь Хятадын шүдний өвчин болоод байна. Үүнийг Мөнхнасан гуай олж харахгүй байна уу.
2012-11-15
dd:
hyatad gantshan kommunist namtai bish biluu, hezeenees olon jijig nam baiguulagdaj, hezeenees olon namiin sistemd orson yum?
2012-11-15
bgerel:
heregtei medeelel tavijee
2012-11-15
Yunaa:
bayrlalaa heregtei medeelel ugsund. bid delhiin hugjij bui uls ornii medeelliig hedii chinee damjuulj,taniulj chadna ter hereerei ulsdaa huvi nemer oruulj baina gsn ug. Hytadiin namiin ene barimtlaj bui bodlogo-s uzvel manai ulsiin aminchirhsan uzel her bilee, zarim namiin gishuud her amia bodoj ajil huviin amidralaa herhen holboj bantagnuuldag bilee dee. Manai uls ch bas ulgerel duurailal avch uurchlultiig uursduusuu hiij ehleh heregtei ym bishuu gsn bodol turluu. bayrlalaa. tanii ajild amjilt husey
2012-11-15