НАСА Ангараг дээр явагч төхөөрөмжөө 2020 онд дахин илгээнэ
2012-12-05

АНУ-ын сансар судлалын НАСА-гаас Улаан нүдэн гариг руу дараагийн төхөөрөмжөө 2020 онд илгээхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. 2020 он хүртэл  хөөргөх төхөөрөмжөө илүү сайжруулж сониуч роботын зарим нэг үйлдлүүдийг нэмж суурилуулан сайжруулах юм байна. НАСА-гийн эрдэмтэд өмнөх төхөөрөмжийн технологийг ашиглан шинэ төрөөхөмжөө бүтээх гэнэ. Шинээр нэмж суурилуулах эд ангид бичил хэмжээний өргөгч, сайжруулсан дуран авай, хурдны үзүүлэлтийг нэмэх юм. Энэхүү шинэ төхөөрөмжийг АНУ-ын Геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний баазыг түшиглэн бүтээх юм байна. Төхөөрөмжийн зай хураагуурыг цөмийн эрчим хүчийг ашиглан бүтээхээр төлөвлөгөө гаргажээ. Инженерийн багийн ахлагч Жон Гансфелд шинэ төхөөрөмжийн талаар “Бид түүнийг улам ухаалаг болгохоор төлөвлөж байна. Улаан нүдэн гаригийн тухай илүү мэдээлэл олж авч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. 2018 он хүртэл хамгийн оновчтой гэсэн загвараа шалгаруулж, зохион бүтээх ажилдаа оноос орох төлөвлөгөөтэй байгаа аж.  Төхөөрөмжийг 1.5-2.5 тэрбум ам.долларт багтаахаар төсөв гаргасан байна. Ингэхдээ 2015 он хүртэл мөнгөний ханш тогтворгүй байна гэж үзэн тооцоолсон ажээ. Өнгөрсөн наймдугаар сард НАСА-гаас хөөргөсөн туршилтын төхөөрөмж Улаан нүдэн гариг дээр амжилттай газардсан. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар Улаан нүдэн гаригийн 297 ширхэг өнгөт зургийг авч чадсан юм. Энэ төхөөрөмж эх дэлхийгээс Улаан нүдэн гаригийг судлахаар бүтээсэн төхөөрөмжүүдээс хамгийн өндөр үзүүлэлттэй нь байсан хэмээн эрдэмтэд хэлж байгаа. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин