Эмийн үнийн хөнгөлөлтөд 1,9 тэрбум төгрөг зарцууллаа
2011-11-14

Өнгөрсөн сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд 83,2 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд   65,6 тэрбум төгрөг  зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 16,9 тэрбум төгрөгөөр, зардал 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Үүнээс нийт 62,1 тэрбум төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд, 1,6 тэрбум төгрөгийг рашаан сувилалд, 1.9 тэрбум төгрөгийг эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулжээ. Харин Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 31.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж,  6.9 мянган  тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын тэтгэвэрт 14.5  тэрбум төгрөг,  1,0 мянган хүнд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж,  хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй  холбогдсон төлбөр,  рашаан сувилалд ирж, буцах зардал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд нийт 681.0 сая  төгрөгийг зарцуулжээ. Сангийн орлого  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 тэрбум төгрөгөөр, зардал  3.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Shuud.mn
Сонин хачин