Олон нийтийн сүлжээг үндэслэгч амиа хорложээ
2011-11-15

Диаспора хэмээх Фэйсбүүктэй төстэй олон нийтийн сүлжээг үндэслэгчдийн нэг Илья Житомирский АНУ-ын Сан Франциско хотноо нас баржээ. 22 настай Житомирскийг амиа алдсан тухай мэдээллийг цагдаа нар аван яаралтай шалгахад тэрбээр гэртээ амиа хорлосон байдалтай олджээ. Шүүх эмнэлэгийнхэн болон цагдаа нар одоогийн байдлаар Житомирскийн үхлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Орос гаралтай Илья Житомирский өнгөрсөн жилээс эхлэн гурван найзын хамт Диаспора олон нийтийн сүлжээг бий болгон ажиллуулж байсан юм. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг Житомирскийн үхэлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Shuud.mn
Сонин хачин