Америкийн сөнөөгч онгоц Номхон далайд унажээ
2013-05-28

  АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний F-15 онгоц мягмар гаригт Японы Окинава арлаас 115 км-ийн зайд Номхон далайд сүйрчээ. Нисгэгч нь аврах шүхрээр бууж амжсаныг “Ассошиэйтед Пресс” агентлаг Америкийн цэргийн удирдлагын төвөөс иш татан мэдээлсэн байна. Онгоц Америкийн Кадена баазаас хөөрч нислэгийн үеэр хэвийн бус байгааг мэдээлж байжээ. Сөнөөгч онгоц унасан даруйд Америк-Японы аврах багийнхан эрэлд гарч холбоо тогтмол барьж байсан нисгэгчийг олжээ. “McDonnell Douglas” компанийн үйлдвэрлэсэн F-15 сөнөөгч онгоц 1974 оноос ашиглагдаж ирсэн бөгөөд дэлхийн олон оронд хэрэглэдэг юм. Д.Од
Shuud.mn
Сонин хачин
1234:
1. US iin tengesiin khuchind F-15 baikhgui; 2. Photo deer F-15 Eagle bish F-16 baina. Khe kheeeee
2013-05-28