Ларри Кинг эргэж ирлээ
2013-05-30

  Америкийн телевизийн нэрт хөтлөгч Ларри Кинг Оросын англи дээр явуулдаг RT America сувагт ажиллахаар болжээ. Өдгөө 79 настай сэтгүүлч Larry King Now ("Ларри Кинг одоо") ба  Politics with Larry King ("Ларри Кингтэй улс төр") нэвтрүүлгийг хөтлөх юм. Түүнтэй гэрээ байгуулахад ямар нэг хүндрэл гараагүй талаар ахлах редактор ярьсан байна. RT (Russia Today) Оросын засгийн газраас санхүүждэг. Англи, испани, араб хэл дээр нэвтрүүлгээ явуулдаг. Ахлах редакторын хэлж буйгаар 25 жил Си-Эн-Энийн нүүр царай болж байсан Ларри Кингийн төрх RT-тэй огтхон ч зөрчилдөхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин Ларри төрийн телевизэд ажиллах болсноо “Төрийн байгууллага миний анхаарлыг татсаар ирсэн. Нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг ч хармаар байна. Улс төрийн асуудлаар Вашингтонд нөлөө бүхий хүмүүстэй ярилцахдаа баяртай байх болно” гэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин