Хэвлэлийн магнат эхнэрээсээ салах өргөдөл өгчээ
2013-06-14

“News Corp” группын тэргүүн Руперт Мердок эхнэр Венди Денгээс салж гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгснийг түүний нарийн бичиг мэдээлжээ. Тэд 1999 онд гэрлэсэн. Хоёр охинтой. Мердокийн мэдэлд “Wall Street Journal” сонин,” Fox”, “News”, “Sky” суваг, “20th Century Fox” кино  студи байдаг юм.

Венди Денг 1968 онд  Хятадад төрсөн. 82 настай нөхрөөсөө 38 насаар дүү. 1997 онд Хонконгт болсон хүлээн авалт дээр танилцсан. АНУ-д 19 настайдаа ирж Калифорни дахь хятад зоогийн газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. 1996 онд Йелийн их сургууль төгссөн. Дараа нь Мердокийн компанийн нэг Star TV-д ажиллаж байгаад эзэнтэйгээ танилцжээ.

Мердок өмнөх эхнэртээ 1,7 тэрбум ам.доллар өгсөн удаатай. Харин одоо түүний хөрөнгийг Форбс 9,4 тэрбум ам.доллараар үнэлсэн юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин