Сэтгэлдээ галгүй эрчим хүчнийхэн
2013-06-18

Эрчим хүчний салбарын алдагдал энэ жил 92.9 тэрбумд хүрчээ. Аймшигтай мэдээ шүү. Цахилгаан дулааны үнэ тарифийн асуудлаас болсон зүйл огт байхгүй. Зүгээр л төлөвлөгөөгөө өсгөж батлуулснаас улсад учруулсан хор хохирол. Энэ салбарын ТӨХК-иудын Эдийн засгийн албанаас судалгаагүй төсөл боловсруулж, ТУЗ-ийн хурлаараа хэлэлцэн баталдаг аж. Түүнийг нь Эрчим хүчний зохицуулах хороо хянамар аядаж, ТӨХ эцэст нь үндэслэл тооцоо муутай төлөвлөгөөг нь батлаад гаргачихна. Эцсийн хор уршиг ардын нуруун дээр зовлон болоод л бууна даа. Төр хамгийн муу менежер гэдгийн яруу тод баталгаа энэ. Эрчим хүчний аль нэг төрийн өмчит компанийн ТУЗ-д багтсан ТӨХ-ны ажилтан уг компанийн ашиг сонирхлыг хамгаалж байдаг. Тиймээс ч энэ алдагдал 2011 онд 11.3 тэрбум, 2012 онд 56.8 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 100 шахам тэрбум төгрөгт хүрээд байна.

6

Эрчим хүчний ТӨХК-ийн ТУЗ ажилчдын цалинг улсын дунджийг баримтлалгүй нэмэх, мөнгөн урамшуулал олгох, гадаадад томилолтоор явах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг хавтгайруулан гаргадаг болжээ. ЯлангуяаТӨХ-ны ажилтан ТУЗ-ийн гишүүд цалингаас гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хөрөнгө мөнгөөр туйлах нь хэрээс хэдийнэ хэтэрсэн байна. Зөвхөн энэ онд ДЦС-уудын төсвөө үндэслэлгүй өсгөсөн мөнгөн дүн ДЦС-2 гэхэд 2.2 тэрбум, ДЦС-3 долоон тэрбум, ДЦС-4 бүр 26.6 тэрбумд хүрэв.

6

Сэтгэлдээ галгүй, тогоо өнгийсөн сэтгэлгээ энэ салбарт дээгүүрээ ноёлжээ. Өнөөдөр нийслэлд тог цахилгаан тасарч, халуун усны хэрэглээг хязгаарлаж байна. Дэлхийн банкны таван жилийн өмнөх судалгаагаар Улаанбаатар хот эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол 2012 он гэхэд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй гэдгийг Засгийн газарт хатуу анхааруулсан.

6

Тэгэхэд төвийн эрчим хүчний системийн хэрэглээ даруй 3.5 хувиар нэмэгдэж, 2014 он гэхэд нийслэлийн эрчим хүч, дулааны нөөц шавхагдахад хүрнэ гэж тооцоолсон юм. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний суурилсан хүчин чадал 814 МВт боловч өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед 875 МВт хүрч, дутуугаа урьдын адил ОХУ-ын импортын цахилгаанаар нөхсөн. Тэгэхэд 20-30 МВт орчим ачаалал авдаг хэрэглэгчдийн цахилгааныг шууд таслах байдлаар аргацааж өнгөрөөсөн ч ирэх өвөл 964 МВт-д хүрэхээр таамаглаж байгаа их ачааллыг хэрхэн давах билээ. Сүүлийн таван жилд төвийн бүсийн цахилгааны хэрэглээ жилд дунджаар 6.93 хувь буюу бараг долоон хувийн өсөлттэй байна гэсэн бодит мэдээлэл байгаа. Гэтэл 2015 он гэхэд төвийн бүсийн цахилгааны хэрэглээ 1000 МВт, дулаан 1800 Гкал/ц хүрэхээр байгаа нь импортоор эрчим хүч авсан ч хэрэглээг хязгаарлахаас өөр аргагүй болно. Монгол Улсын Засгийн газраас анх 2008 оны тавдугаар сард Улаанбаатарт 300 МВт цахилгаан, 700 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС барих нь зөв хэмээн шийдвэрлэсэн.

6

Харамсалтай нь хэрэгжсэнгүй, харин салбарын яам нь нэрээ гурав сольжээ. Ийнхүү таван жил цаасан дээр яригдсан “Улаанбаатар ДЦС-5” төслийн хувь заяа эргэж буцсаар Засгийн газар ДЦС-5-ыг нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг буюу “Ургах наран” хорооллын өмнөх автозам ба төмөр замын хоорондох Хөлийн голын хөндийд барих шийдвэр гаргасан юм. Гэвч хотын захиргаа Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх энэ 43 га газрыг чөлөөлөхөд 37 тэрбум төгрөг нэхэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн уурыг барж байна. Ер нь дээрх төсөл цаг алдсаар байвал хонгилын үзүүрт ч гэрэл сүүмэлзэхээ болих нь. Дэлхий нийтийн практикт нүүрсээр ажилладаг ДЦС барих газар шорооны ажил эхэлснээс хойш эхний ээлжийг ашиглалтад оруулах хүртэл дөрвөн жил шаарддаг. Ингэсээр байгаад ДЦС-5-ын анхны блок ажиллаж эхлэх хугацаа наанадаж 2018 оны намар юм уу, 2019 оны хавраас наашгүй. Дээр нь цахилгаан дамжуулах шугам барих ажлыг тооцвол эрчим хүчний шинэ эх үүсвэр илч, гэрлээ түгээх хүртэл зай ч байна, лай ч байна.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
erchmiin salbar dampuursan:
30 jileer hotsorch yavaa ene salbar ashiggui aldagdaltai utaatai ugaartai holiig harsan bodlogogui terguuleh salbariin statusaa ali ert aldchihsan dampuursan salbar bolson ni unen l dee.
2013-06-19
zohiogch:
naizuud aa barimt ni bii shuu
2013-06-19
Зочин:
Яг шудрага ярих юм бол эрчим хүч- дулааны ётанцын салбарын удирдах дарга нар нь дэндүү сэтгэлгүй шуналтай хүмүүс шүү дээ? Энэ хүмүүсийн амьдрал бусдын нүдэн дээр огцом баяжиж төрөөс төрсөн тэр бумтангууд болоод байгааг нь АТГ_ынхан анхааралдаа авах цаг аль эрт болсон шүү дээ? Үнэхээр хурдан - хязгааргүй баяжсан даа?
2013-06-18
зочин:
ТЭЦ 4, н ажилчид нь дандаа л танил тал хамаатан саднууд байдаг юм байх чинь билээ. Өнгөрсөн жил ТЭЦ 4 Н цех болгоноос арын хаалганы нөхдүүдээ дайчилж ажлын цагаар ТЭЦ 4н ажилчид Залуус хотхоны тавилгыг бараг сар шахам угсарсан ш дэ.Тэгээд цалингаа станцаасаа авсан ш дэ.Ийм байхад алдагдал нь нэмэгдэлгүй яахав дэ. Бас тэгээд ажилчид нь өглөө ажил эхлэх гэж бараг л 11, 12 цаг хүртэл тэгс ингэс гээд л сэлгүүцээд л байж байдаг юм байна лээ ш дэ. Тэгээд 7 хоногын 5 өдөр ажиллана. Ер нь л сэтгэлгүй гарууд байдаг юм билээ ш дэ.
2013-06-18
мүрэн:
энэ нийтлэл ч арай дэндэнээ бүх юмны үнэ нэмэгдэж байхад эрчим хүчийг л аль ч гадаадын орноос хамаагүй бага үнээр хэрэглэж алдагдалд оруулчихаад одоо бүр дээрээс нь дэвсэж арай болохгүй байх лаа барихдаа тулбал нэг ойлгож магадгүй
2013-06-18
цэлмэг:
Эрчмийхэн юм хийх гээд байдаг, төр түүнийг нь ойлгож дэмждэггүйгээс итгэл сэтгэл нь галгүй байгаа гэж бичсэн байх гэж бодсийм.энэ бол буруу өнцгийн мэдээлэл байна.нийт эрчмийхний өмнөөс бичээчид эсэргүүцэл илэрхийлье.
2013-06-18
Erchim:
Эрчим хүчний салбарын ажиллагсадыг хэрвээ сэтгэлгүй гэж байгаа бол буруу л ойлгож бичиж байгаа юм байна. Салбарыг улстөржүүлж бодлогыг нь алдагдуулж үнэ тарифыг нь нэмэхгүй боогдуулан алдагдалд оруулж байгаа тэр хүмүүс л ёстой сэтгэлдээ галгүй нөхдүүд байх. Ердөө 100 мянган хүрэхтэй үгүйтэй төгрөгний цалин авдаг ЭХ-ний ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд гадаад энэ тэр явж тансаглана гэж юу байхав дээ. Жаахан бодитой баримттай юм бичээчээ. Харин ч сэтгэлтэй зүрхтэй баатарлаг эрчүүд бүсгүйчүүд энэ салбарыг өдий дайтай авч явж байгаа юм шүү.
2013-06-18
цэлмэг:
Эрчмийхэн юм хийх гээд байдаг, төр түүнийг нь ойлгож дэмждэггүйгээс итгэл сэтгэл нь галгүй байгаа гэж бичсэн байх гэж бодсийм.энэ бол буруу өнцгийн мэдээлэл байна.нийт эрчмийхний өмнөөс бичээчид эсэргүүцэл илэрхийлье.