Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгуулав
2011-11-18

Баян-Өлгий аймгийн прокурорын газар 2011 оны 11 сарын 10-11-ний өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Алтанцөгц, Баяннуур сумын иргэд, төрийн алба хаагч нартай уулзалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч, эрх зүйн мэдлэг, мэдээллийг сурталчлах, тухайн сумын нутаг дэсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг болон төрийн албан хаагчдаас үйлдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцлийн талаар яриа, таниулга хийж, прокурорын газрын Мэдээлэл, лавлагааны албаны үйлчилгээг иргэдэд танилцуулсан байна. Уг ажиллагаанд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөгчид оролцсон байна.
Shuud.mn
Сонин хачин