Босогчид пуужин харважээ
2013-08-09

Сирийн босогчид Башар Асадын ордны зэргэлдээх дүүргийг эзлэсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Босогчид Башар Асадын ордны зэргэлдээх дүүргийг хэд хэдэн пуужингаар харваж, нэг иргэн амиа алдсан. Ерөнхийлөгчийн ордон хүртэлх замыг хаасан тухай Сирийн телевиз мэдээллээ. Тэдний ерөнхийлөгчтэй уулзах шаардлагыг хүлээн аваагүй тул хариу болгож пуужин харвасан гэнэ.

Пуужин харвасны дараахан цэргүүд Башар Асадыг ордноос гаргаж, аюулгүйгээр гэрт нь хүргэсэн байна. Олон улсын хүний эрхийн байгууллагаас аюултай бүсэд байгаа энгийн иргэдийг тус бүсээс яаралтай гаргаж, Засгийн газрын ордны хамгаалалтыг сайжруулахыг хүссэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэцүү юм аа:
хэцүү юм аа ийм сайхан нийгэмд ингэж амьдрана гэдэг бол аймар юм.
2013-08-09
murun 1 1 1:
21-r zuun bolchood bhad baildaad l bh yuma
2013-08-09