Г.Уянга гишүүн УИХ-ын даргад хүсэлт гаргав
2013-08-29

УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын дарга З.Энхболдод хандан хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд “Сүүлийн үед улсын эдийн засгийн байдал муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа тухай мэдээлэл олонтаа гарч олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж эхэллээ.

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар бэлтгэж байгаа нь дээрх сөрөг таамаглалыг баталсан үйл явц мэтээр олон нийтэд ойлгогдож байна. Асуудлын гол шалтгааныг судалж үзэхэд “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалттай ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус холбогдож байна.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой үнэн бодтой, суурь мэдээллийг авахын тулд “Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол Улсыг төлөөлж байгаа эрхэмүүдийг УИХ-ын чуулганд урьж нээлттэй мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж байна.

Иймд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг урьж одоо үүсээд байгаа нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын асуудал, төслийн ирээдүй, үр дүнгийн талаар болон холбоотой бусад мэдээллийг УИХ-ын гишүүдэд шууд өгүүлэх ажлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө буюу эхэнд зохион байгуулахыг хүсье” гэжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
gonchig:
Erunhiilugch baisan hun yu hiij boldogiig haruulsan Bagabandi l taibaraa helmeer baina
2013-08-30
хбхжнр:
Зөв дэмжиж байна
2013-08-29
гэндэн:
оюутолгойгоос монголчууд юу ч олж долоохгүй. учир нь хармаанаасаа илүүд эх орноо үзэж чадахгүй хоёр намын удирдлагууд бидний дээр байна.
2013-08-29
доржоо:
оюу толгой бол өнгөрсөн ба өнөөгийн төр засгийн удирдагчид буюу хоёр том намын томчуудыг атгандаа авсан улс доторхи улсын эрх мэдэл бүхий монгол улсын хуулийн дээр суусан гадны түрэмгий компани. 2009 онд С.Баяр 250 сая ам доллор зээлэн өр тавин хоосон амлалтаа биелүүлэхийн тулд Оюутолгойн дор монгол улсыг сөгдүүлэх үйлсийг эхлүүлсэн өгөр толгой. Тэгэхдээ тэр АН-ын өнөөгийн удирдлага болох Алтанхуягийг эвслийн засагт урин 5 сайдын суудал өгч үе дамжсан хоёр намын эрх мэдэлтнүүдийн амыг хааж ажлыг зогсоосон нь бодит үнэн. тухайн үед МАН ба АН-ын 21 гишүүн оюутолгойн луйьрын гэрээг эсэргүүцэн үг дуугарч байсан ч өнөөдөр тэд бүхэнд сайдын суудал өгч бас амыг нь хаасан. Одоо ганц дуугарч байсан нь Ганбаатар байсан ч түүний амыг бас барьчихсан. Өнөөдөр Уянга ганцаараа дуугарч байсан ч хүчгүй. Монгол уол яг л уянга шиг дуугарсан ч дуу нь өөрөөс нь холдохгүй болжээ. Оюутолгой бол ийм л газар.
2013-08-29
bibi:
Uyanga gej dur esgesen eh oronchid mgl-g min suiruulj bn daa
2013-08-29
Zochin:
Bagabandiig uurchluuchee.
2013-08-29
сонгогч:
Солиот минь чи өөрөө ОТ гэрээ ТТ төслүүдийг хамгийн ихээр эсэргүүцэж жагсаал цуглаан болгож хүмүүсийг хөөрөгдөөд түүний нөлөөгөөр хуульд өөрчлөлт хийгдээ биз дээ. Одоо юүнд хүрэв чи өөрөө харин тайлбараа хий.
2013-08-29
zochin:
Undur tsalin avdag gee bizdee.
2013-08-29
mj *:
zow2 sanaa bn
2013-08-29
zochin:
Ene saihan sanaa bainaaaaaa
2013-08-29