Англи хэлний сургалт эхэллээ
2011-11-24

Татварын ерөнхий газрын ажилтан албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 11 дүгээр сар 22-ний өдрөөс эхлэн Talk talk English  төвтэй хамтран  Англи хэлний сургалт эхэллээ. Сургалтыг нээж ТЗУГ-ын дарга Н.Бат-Эрдэнэ Өнөөдөр татварын албыг дэлхийн жишигт нийцүүлэх дунд хугацааны хөтөлбөр, татвар төлөгчдөд татварын соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд өндөр боловсролтой, чадварлаг боловсон хүчин нэн чухал гэдгийг онцлон тэмдэглээд хамтран ажиллаж буй төвийн хамт олон, суралцагсдад амжилт хүслээ. Сургалт эхний удаад 20 цагийн багтаамжтай, ажлын бус цагаар англи хэлний дунд шатны боловсролтой албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цаашид цувралаар үргэлжлэх юм.
Shuud.mn
Сонин хачин