Ж.Батзандан: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод олгоно
2013-09-25

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг төсөлдөө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай эрх зүйн зохицуулалтыг оруулж байгаа аж. УИХ-ын тухай хуульд "тойргоос сонгогдсон гишүүнийг тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны хоёроос доошгүй  нь эгүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд, Намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг тухайн намын төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан бол  гишүүнийг эгүүлэн татах тухай шийдвэр гаргана гэж нэмэлт заалт оруулахаар болжээ. Гэхдээ УИХ-ын гишүүнийг дээрх үндэслэлээр эгүүлэн татах нь Үндсэн хуультай зөрчилдөх эсэх маргаан дагуулж болзошгүй аж.  Учир нь Үндсэн хуульд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг баримтална" гэж тус тус заасан байдаг.  Энэ талаар хууль санаачлагч:

.

-УИХ-ын гишүүн нь иргэдээс  сонгогдсон төлөөлөл, тэдний хүсэл зоригийг илэрхийлэгч юм. Хэрэв иргэд сонгосон тухайн төлөөлөгчөө  тэдний хүсэл зоригийг хангалттай илэрхийлж чадахгүй байна гэж үзвэл эгүүлэн татах эрх нь сонгох эрхтэйгээ салшгүй холбоотой байх учиртай. УИХ-ын гишүүд сонгогдсоныхоо дараа тойрогтоо очиж, иргэдтэй уулздаггүй, хувийн компанийн ажлаа хийгээд явдаг гэх гомдол их гардаг. Тиймээс иргэдийн энэ гомдлыг хуулиар бүрдүүлэх нь ардчилсан нийгмийн амин чухал асуудал мөн. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөхгүй.  Харин ч иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад чухал алхмуудын нэг болно гэлээ. АНУ, Канад, Швейцарь зэрэг ардчилсан Үндсэн хуультай орнуудад сонгуульт албан тушаалтнуудыг сонгогчдын гарын үсгийг цуглуулах замаар эгүүлэн татдаг эрхзүйн зохицуулалт байдаг байна. Түүнийг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.

.

-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахдаа ямар процедур баримталж байна вэ?

-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг олон жил ярьж байгаа. Манай иргэд, олон түмэн ч гэсэн зарим гишүүд сонгогдсоноосоо хойш сонгогдоогүй юм шиг алга болчихдог гэж ярьдаг. Сонгогдсоныхоо маргаашаас ард түмэнтэйгээ уулзахаа больж, хувийн бизнесээ хөөгөөд алга болчихдог тал байгаа.  Тиймээс эгүүлэн татах хуулийг УИХ-аар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүнийг үүргээ биелээгүй гэж үзсэн тохиолдолд сонгогчид холбогдох хуулийн дагуу хүсэлт гаргана. Өнөөдрийн тухайд УИХ-ын гишүүнийг  эгүүлэн татах ганц үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэж заасан байгаа. Энэ олон нийтийн хэлэлцүүлэг учраас иргэдээс саналыг нь авна.

.

-Тухайн гишүүнийг аль нэг улс төрийн хүчин санаатайгаар эгүүлэн татуулахар сонгогчдын гарын үсэг цуглуулсан байх зэрэг үйлдлээс яаж хамгаалж байгаа бол?

-Тойргоос сонгогдсон гишүүн тухайн сонгогчдын гуравны хоёроос доошгүй нь санал гаргасан тохиолдолд гээд өндөр шалгуур тавьсан байгаа. Тиймээс улс төрийн зорилгоор хэн нэгнийг татаж унагаах тохиолдол бараг гарахгүй байх. Дээрээс нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.  Гэхдээ эгүүлэн татах боломжийг хуульд байлгах нь ажил хийдэггүй улстөрчдөд хариуцлага тооцох  боломжийг олгож байгаа юм.

.

-Хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх бол?

-Батлагдсан өдрөөсөө эхлээд хэрэгжинэ.

.

-Таныг Засгийн газар хариуцлага алдсан албан тушаалтнуудаа өмөөрлөө гэж намын даргатайгаа маргалдсан сураг байсан. Үүнд тайлбар хийхгүй юу?

-АН бол дотоод ардчилалтай нам. Бүлэг дээр хэлэлцэх зүйл байна, хэрэлдэх зүйл байна. Энэ бол энгийн үзэгдэл.  Манай намынхан олгархиудаасаа айдаггүй. Хэлэх ёстой шүүмжлэл, засч залруулах зүйлйиг тухайн цаг үед нь хэлээд явж байгаа. Түүнээс бус хэн нэгний эсрэг, хэн нэг сайдыг огцруулах, Засгийн газрыг унагах  тухай суудал одоогоор яригдаагүй.

.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа таван хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай  байна вэ?

-Өнөөдөр улс оронд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас таван хуулийн төслийг оруулж ирсэн байгаа.  Зарим хүмүүс эдийн засаг хэвийн байгаа, зарим нь хүндэрсэн гэж ярьж байна. Эдийн засаг хүндрэх нь хүндэрсэн. Гэхдээ тартагтаа тултлаа муудчихсан зүйл байхгүй. Төсвийн цоорхой ойролцоогоор 1,1 сая-д хүрчихсэн байна. Гадаад худалдааны алдагдал тэнгэрт тулж, валютын ханш огцом өсөлттэй байна. Эдийн засаг хэдийгээр хүндрэлтэй зэрэгцээд иргэдийн амьдрал  дээшлэхгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, гадаадын хөрөнгө  оруулалт үргэж, төсвийн болон мөнгөний бодлого уялдаагүй байна. Засгийн газраас эдгээр асуудлыг шийдэхийн тулд таван хуулийн төслийг оруулж ирсэн. Миний бие гурван хуулийн төслийг дэмжиж байна. Хөрөнгө оруулалтын, Хөрөнгө оруулалтын сангийн болон Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон нутагт эрхийг нь олгох тухай хуулийн төслийг дэмжиж байгаа.  Урт нэртэй болон Алт олборлолттой холбоотой хуулийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэг хийж, нухацтай хэлэлцэж байж батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
fdssdf:
Xog shaarnuud batzandang exleed taii genee? Dandaa xulgaich nar bur aigaad omdondoo sheex gej baigaa biz. Batlagdax yum bol xog shaarnuud bugd buuna daa. Daanch batlagdax ni yu l bol. Xulgaich nar demjixgui butsaana l daa todorxoi
2013-09-30
Hair:
Амжих уу хайраа? Баталж өгөх үү?
2013-09-26
иргэн:
маш зөв санаа байна. Цаадуул чинь тийм амархан батлахгүй л гэж үзэх байхдаа. гэхдээ шантралгүй үзээд байгаарай
2013-09-26
werffff:
huuli batlagdahgui bitgii shoudaad bai
2013-09-26
ganaa:
goy huuli bnaaa goy huuli bn ard tumen demjine shuu avilgalchdaas ingejil angijrana undur hugjilte ornuudiig dagay. bas turd emegteechudin oroltsog nemegduulmeer bnaa
2013-09-26
Oyuun:
BATZANDAN TA ABLIGATAI TEMTSENE GEJ IH YARIDAG HUN TA TORSON NUTAG SUHBAATAR AIMGIIN TSAGDAAGIIN HELTSIIN DARGAAR HUULI BUSAAR HORONGOJIIJ TER HORONGOO ABLIGA GEJ NERELSEN HUNIIG HOR NAIRUULAN TOMILUULSAN HUNEE EHLEED TATAAD ABCHIHDAA TANIG SUHBAATAR AIMGIIN ARD TUMEN YAJ HUDAL YARIHGUI BAIH GEED HARAAD SUUJ BAINA
2013-09-25
иргэн:
Зөв санал байна
2013-09-25
Зочин:
дэмжиж байна. Ц.Элдэгдорж бас ингэж яриад ард түмнээс санал авсан, хэрэгжүүлэхгүй байсныг Батзандан та хуулийн төслийг тавьж байгаа их баяртай байна. Таныг Монголын ард иргэд дэмжиж байна.
2013-09-25
zochin:
Uuriig chn erguulen tatnaa
2013-09-25
сандаг:
уг нь ард түмний сэтгэлд хүрсэн их сайхан санал байна гэвч АН-ынхаН эрс эсэргүүцнэ дээ хэзээ ч биелэхгүй сайхАн зүүд болоод л өнгөрнө дөө
2013-09-25
Монгол:
МАШ ЗҮЙТЭЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАЙНА.БАТЗАНДААН АМЖИЛТ ХҮСЬЕ. ГИШҮҮД БОЛ САЙН ДУРААРАА ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ГЭЖ ИХ ХУРАЛД ОРЖ ИРСЭН НӨХӨДҮҮД ШҮҮ ДЭЭ.
2013-09-25
Тийм:
Тийм бол эхлээд Батзанданг татмаар байна!!
2013-09-25
Өвгөн парламентч:
Эгүүлэн татах эрх зүйн зохицуулалт байх хэрэгтэй гэдгийг бүр 20 жилийн өмнөөс бид ойлгосон. Тэр ч атугай Улсын Бага хурлын гишүүнийг сонгогчдын санал, шаардлагаар эгүүлэн татсан туршлага бэлхэнээ бий, Өнөөгийн залуу парламентчид гадны юм ярихаасаа өмнө манайд ямар өв, сургамж байна гэдгийг бодож байвал сайн. Ингэхгүй болохоор чинь Монгол төрийн ой санамж дэндүү муу болж байгаа гэж харагдаад байна. АХ НАРААСАА асууж бай......
2013-09-25