Хувьцаа эзэмшигчид Б.Гейтсийг огцруулахыг хүсч байна
2013-10-03

  “Microsoft”-ын хувьцаа эзэмшигчид Билл Гейтсийг Удирдах зөвлөлийн даргын суудлаас авч хаяхыг хүсч байна. Хөрөнгө оруулагч гурван хүн захирлуудын зөвлөлд дээрх саналыг лоббидож байгаа аж. Тэдний үзэж байгаагаар компанийн хувьцааны таван хувийг эзэмшдэг Билл Гейтс “Майкрософт”-ын цаашдын хөгжилд саад болж байгаа гэнэ.

Компани одоохондоо Стив Балмерын орны хүнийг хайж байгаа юм. Хамгийн өндөр магадлалтай хүнээр “Ford” компанийн тэргүүн Алан Мулалли яригдаж байна.

Билл Гейтс 38 жилийн өмнө “Microsoft”-ыг үндэслэн байгуулсан. 1986 онд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаас өмнө ганцаараа 49 хувийг эзэмшиж байв. 2000 онд Стив Балмерт бүрэн эрхээ шилжүүлсний дараа өөрийн хувьцаагаа багасгасан юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
махгал:
Манай Алтанхуягийг тавих гэж байгаа юм гэсэн.
2013-10-04