Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ
2013-10-07

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаан энэ оны есдүгээр сарын 25 болон 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд болжээ. Тус хуралдаанаар төрийн мөнгөний бодлогын 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол улсын ирэх оны төсвийн тухай төслийн талаар хэлэлцжээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих хөтөлбөр”, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал, банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөлийн талаар авч хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, холбогдох газруудад нь санал, зөвлөмж хүргүүлжээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин