Засаг дарга нар маргаашнаас цэргийн сургалтад хамрагдана
2013-10-24

Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулдаг.

Тэгвэл маргааш буюу энэ сарын 25-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд аймаг, дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдахаар болжээ.

Энэхүү Батлан хамгаалах яам зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үеэр тэднийг БХЯ-ны үйл ажиллагаатай танилцуулж, бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлэх аж.

Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад аймаг, дүүргийн Засаг дарга нар буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийх юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Gedsee unjuulsan luibarchid yag baildaj haragdaach arhi uuh gej salhind garah argaa olj yadah yum durakuud
2013-10-25
Арга билэг:
хуцваа та 2. учир начрыг нь ойлгохгүй л тэнэгүүд л ийм юм бичнэ дээ!
2013-10-24
ghjghgh:
Санал нэг байна. Армид илүүдээ гарсан эрээн хувцас, хоол, сум, шатахуун баймааргүй л юм. Бас болоогүй ээ цол авна. 2 хоног үнэгүй хоол идээд л хурандаа. Үнэн онигоотой.
2013-10-24
ghjghgh:
шал инээдтэй л байна шүү хэрэггүй юманд мөнгө зарахаа болимоор юмаа энэ хэдэн юинуудад хоол байрны мөнгө бас тэгээд бөөнд эрээн хувцас хунар өмсөж тэнэгтэж мөнгө үрнэ дээ ямар эд нарын хасааснаас гарах биш , юунд хэрэгтэй гэж сүржин нэр өгч худлаа хоол архины зардал д үрнэ вэ Таалагдахгүй байна
2013-10-24